Л.Эрхэмбаярын гомдлыг үндэслэлгүй гэж үзэв

img

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Л.Эрхэмбаяр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны “санал хураалтын дүнг нэгтгэсэн” 48 дугаар тогтоолыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Дээрх тогтоолд зааснаар УИХ-ын 26 дугаар тойргийн сонгуулийн дүнгээр Л.Эрхэмбаяр сонгогчдын 26.9 хувийн санал авсан гэж үзсэн аж. Нэхэмжлэгч энэ тогтоолын саналын хувийг тооцож бодох аргачлал нь буруу байсан, үнэн хэрэгтээ сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан тул УИХ-ын гишүүнээр тооцогдох болзол хангасан гэж үзэж маргасан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Л.Эрхэмбаяр сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн дүгнэж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nyam:
Erhambayar bolivol taarna yaj iim ih hurliin gishuuntei uls baihav dee, uuruu dandaa huulia zurchuj deeshee garah deeshee gechij ee luivariin ajilaa hiih gej oroldlogo hiih yu. Erunhiilugch iim huneer zuvluhuu hiij ch baih gej ter hajuud ni baigaa uls uhaand ni uhna ishig geh ch shig baih yum daa
2013-03-13