
Гэрээг НҮБ-ын зэвсэг хураах асуудал эрхэлсэн хороо боловсруулж, 1968 оны зургаадугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей сайшаажээ.
Тийнхүү энэ гэрээ 1970 оны гуравдугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болсон юм.
Олон улсын олон талт энэ баримт бичиг цөмийн зэвсэгтэй орнуудын хүрээг хязгаарлаж, уг зэвсэг болон түүнд тавих хяналтыг бусад улсад шилжүүлэхгүй байхыг үүрэг болгосон байна. Үүнээс гадна, цөмийн зэвсэг хэрэглэсэн зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэрэмжлэх нь энэ гэрээний зорилго юм.
Аливаа цөмийн зэвсэг авах, үйлдвэрлэх юмуу түүнд хяналт тавих эрх олж авахыг “цөмийн зэвсэггүй” улсуудад хоригложээ.
Гэрээнд Израиль, Энэтхэг, Пакистан, БНАСАУ-аас бусад дэлхийн бараг бүх улс гарын үсэг зурсан юм.
Бусад улс үй олноор хөнөөх аливаа зэвсэг (түүний дотор цөмийн зэвсэг) хэрэглэсний хариуд авах арга хэмжээг шийдвэрлэх гэрээний болзлыг цөмийн зэвсэгтэй оролцогч таван орон хүлээн авсан байна.
Гэрээг 1995 оны тавдугаар сарын 11-нд ямар ч нэмэлтгүйгээр тодорхой бус хугацаагаар сунгасан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ