
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлээр цацагдсан.
Энэхүү хэргийнхээ талаар дэд сайд ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Албаны эх сурвалжийн мэдээллээр Э.Эрдэнэжамьянд үүсгэсэн албан тушаалын хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа аж. Тиймээс удахгүй прокурорын хяналтад шилжүүлэх гэнэ.
Тэрбээр ШШГЕГ-руу Н.Энхбаярыг Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг рүү шилжүүлэх тухай албан бичиг илгээж байсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн хэрэг болжээ.
Түүнчлэн сэжигтнээр татагдсан Э.Эрдэнэжамьяан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгтэй холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайдын нэрээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн нь ч албан тушаалын хэргээр шалгагдах үндэслэл болсон юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ