Конгод нисэх онгоц сүйрч, 36 хүн амь үрэгдсэн байна

img

Даваа гарагт Бүгд Найрамдах Конго Улсад нисэх онгоц сүйрснээр 36 хүн амь үрэгдлээ гэж Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ. Нисэхийн САА гэдэг хувийн компанийн “Fokker 50” нисэх онгоц тус орны төв нутгийн  Ложа  хотоос зүүн нутгийн Гома хот руу нислэг үйлдэж  байжээ.  Нисэх буудалд хүрэлгүйгээр нисэх онгоц хотын төвд сонгуулийн комиссын байшингаас холгүй унасан байна.  Гэвч нисэгч нисэх онгоцыг байшин барилга мөргүүлэхээс зайлуулж чадсан учир, хотын оршин суугчдаас нэг ч хүн хэлмэгдээгүй ажээ. Нисэх онгоцонд 40 зорчигч явсан бөгөөд харин багийн хичнээн хүн байсан нь тодорхойгүй байна. Нисэх онгоц сүйрсэн шалтгааны тухай одоогоор мэдээлэхгүй байгаа ч, сүйрэл болох үед ширүүн бороо орж байсныг Франс пресс агентлаг уламжилжээ. 2012 оны арванхоёрдугар сард тус улсад нисэх онгоц сүйрснээр 32 хүн амь үрэгдсэн юм. Тэгэхэд цаг агаар муу байснаас болоод нисэх онгоц суулт хийхдээ, хөөрч-буух зурвасыг давж гарсан байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад олон нисэх онгоц хуучирч, аюулгүй байдлыг хангах стандартад нийцэхгүй болсноос гадна, нисэх буудлуудад орчин үеийн тоног төхөөрөмж хүрэлцээгүйгээс энэ оронд нисэхийн осол цөөнгүй гардаг юм. Конгын нисэхийн бүх шугам (50 орчим байдаг) Европын холбооны “хар дунанд” оржээ.  Эдгээр нисэхийн компанийн нисэх онгоцыг ЕХ-ны орнуудын агаарын орон зайд нисэхийг хориглодог  байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ