Хөлбөмбөг: “Барселона”- гийн Азиар хийх тоглолтын тов тодорлоо

img

“Барселона” клубын ерөнхийлөгч Сандро Россель энэ зун Ази тивээр хийх аялан тоглолтуудынхаа товыг олон нийтэд зарлалаа. Тэд  VIII сарын 4 – нд Шанхайд, 7 – нд Бангкокт, 10 – нд  Куала – Лампурт тус тус нөхөрсөг тоглолт хийнэ.     Ази тив рүү аялахаас өмнө VII сарын 24-нд Германы Мюнхен хотын “Алианз Арена” цэнгэлдэхэд “Байерн” клубтэй тус клубын ерөнхийлөгч Ули Хёносын 60 насны ойд зориулсан нөхөрсөг тоглолтыг хийх бөгөөд үүнээс олох орлогыг хүмүүнлэгийн санд хандивлах юм байна. Үүнээс 7 хоногийн дараа буюу VII сарын 31 - нд Изралийн Тель – Авив хотод Израиль – Палестиний шигшээ багтаа нөхөрсөг тоглолт хийснээр Ази тивийг зорино. Б.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

спорт тойм:
танай сайт энэ булангаа сайн хөтөлж чадахгүй юмаа да намайг авах уу
2013-03-06