I хороолол орчмын айлуудын хэрэглээний усыг түр хязгаарлана

img

"Саппоро"-ийн аюулгүйн тойргийн зам дээр цэвэр усны магистрал шугамын 600 мм-ийн хаалт хагарч, гэмтэл гарчээ. Одоогоор Ус сувгийн удирдах газрын ажилчид гэмтэл гарсан шугамыг засварлахаар ажиллаж байгаа юм байна. Эхний ээлжинд  холбогдох газруудаас зөвшөөрөл авч, цэвэр усны хаалт солих бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Үүний дараа гэмтэл гарсан шугамын хаалтыг солих  учраас 1-р хороолол, Саппоро, Цамбагарав орчмын айл өрхүүдийн хэрэглээний усыг  өнөөдөр 15.00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлахаар болсон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ