Mercedes шэйхүүдэд зориулж зургаан дугуйтай G-Class бүтээжээ (видео)

img

Mercedes-Benz зургаан дугуйтай G 63 AMG 6х6 загварын жийп машиныг цөөн тоогоор үйлдвэрлэх аж. Уг загвар тус компанийн үйлдвэрлэх хамгийн үнэтэй жийп машин болох юм. G-Class загварын ерөнхий менежер Аксел Харрис зургаан дугуй нь мааждаг энэ газар, уснаа явагч төмөр хүлэг Ойрхи Дорнодын чинээлэг үйлчлүүлэгчдийн захиалга гэдгийг өгүүлэв. Үйлдвэрлэл 2013 оны намар Австрийн Грац хот дахь Magna Steyr үйлдвэр дээр эхэлнэ. Mercedes жил бүр ийм загварын 20-30 машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 6х6 загвар 4х4-өөс 1.1 метр урт, 23 сантиметр өргөн, 27 сантиметр өндөр байх гэнэ. Цэргийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн G-Class жийп машины шинэ хувилбар энэ болох аж.   http://youtu.be/F5QPHPritTk

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soko:
yamar goyo mashin be/
2013-03-18
ereeni naimaachin:
naad mashin chine urd yvjil bdag mashin bna zondoo harsan yum bna
2013-03-08
zochin:
1 zahialsan yumsan. udahgui ireh bhaa. hurdhan unamaar sanagdchihlaa.
2013-03-07
Шинэ баячуудад:
Манай **лнууд баянаа харуулах нэг зүйлтэй болох нь дээ
2013-03-07
АДУУЧИН:
ЯАХ ВЭЭ БОЛОМЖИЙН ЮМ БАЙНА ЛЭЭ ГЭХДЭЭ ХӨДӨӨ АДУУ ЭРГҮҮЛЭХЭД ХУРД НЬ БАГАДААД БАЙГАА ЮМ.тҮЛЭЭ УС ЗӨӨЖ БАЙНАА ТЭРЭНДЭЭ ПОД ХЙИГЭЭД Л БАЙХИЙН
2013-03-07
giber:
ene mongold ungursun doloo honogt orood irsen bna mongolchuudch bayn yumaa vildwerlej ehleegvi baihad orood irdeg hehe
2013-03-06