Азтай хүү

img

АНУ-ын Нью-Йорк мужид томоохон хэмжээний авто осол гарч хоёр хүн нас баржээ. Тэдгээр амиа алдсан хүмүүс саяхан гэрлэсэн хосууд байсан бөгөөд хоёул 21 настай, анхны хүүхдээ хүлээж байсан ажээ. Харамсалтайгаар хосууд амиа алдсан ч ээжийнхээ гэдсэнд байсан хүүхэд амьд гарч чадсан байна. Осол гарсан даруйд хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн аж. Гэсэн хэдий ч хосууд удалгүй амьсгал хураажээ. Эмч нар эмэгтэйн хэвлий дэх хүүхдийг ч мөн нас барсан гэж бодож байсан ч азаар хүүхэд амьд байжээ. Уг нь хугацаа ёсоор бол хүү төрөх хугацаа хараахан болоогүй байсан ч цочирдсоны улмаас ийнхүү төрсөн байна. Одоогоор бяцхан хүүгийн бие  хэвийн байдал байгаа гэж эмч нар мэдээлсэн юм. Хүүг эмнэлгээс гарахад эмэгтэйн ээж болон эгч нь авахаар болжээ. Тэдгээр хосууд таксигаар зорчиж байсан бөгөөд гэртээ харихад тун ч ойрхон байсан гэнэ. Гэтэл таксины жолооч хэргийн газраас зугтсан байна. Одоогоор цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байгаа ч хараахан олдоогүй. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aaaa:
us uuh huwitai hun gj tm bdiim daa
2013-03-07
mongol xun:
E.Munhnasan gedeg hunii bichsen yumiig unshlaa. Ene medee hend heregtei yum be? 2-rt ene mal zurgiig ni solij tavisan baina, hamgiin gol ni bitgii ingej hudlaa yum tavij baigaach, eej aav ni emneleg ruu uursdiin mashinaar yavj baital tom ovriin achaanii mashind murguulj 2-laa gazar deeree nas barsan, hevliid baisan huug kesarevo hiij avsan bolovch margaash ni uud bolson, medleggui mal
2013-03-06
OINOO:
AZTAI HYYHED BHA BAS AIMR YMAA
2013-03-06