Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 7-12 градус, Хараа, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ