
Монголд анх удаа автозамын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. “Road Expo Мongolia 2013” нэртэй уг үзэсгэлэн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өнөөдөр нээлтээ хийнэ. Манай автозамын салбарынхан дэлхийн шилдэг техник технологи, ололт амжилтыг үзэж сонирхож, ажилдаа ашиглахын тулд гадаадын улс орнуудад зохиогддог үзэсгэлэнг зорьдог байсан бол энэ удаад Монголдоо, эх орондоо тэр бүгдийг үзэх боломжтой болж байна.
Энэ үзэсгэлэн, сургалтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, “Аодэ” ХХКомпани хамтран ажиллаж байгаа юм. Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ