А.Бат-Ялалтыг шүүнэ

img

Налайх дүүрэг дэх Хаан банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, хэрэгт буруутгагдаж байгаа А.Бат-Ялалтыг өнөөдөр 09.00 цагт Налайх дүүргийн шүүхэд шүүх гэж байна. Түүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаснаар өнөөдөр хэргийг ийнхүү дахин шүүх гэж байна. Шүүгдэгчийг эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.10, 91.2.13, 91.2.16, 91.2.17 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, шүүгчээр Д.Бавуу, Б.Нармандах, Д.Алтаннавч нар, хохирогчийн өмгөөлөгчөөр В.Бадамцэцэг, Хүрэлсүх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир нар оролцоно. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ