Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт тус бүр 12 жилийн хорих ял оноолоо
2008 оны зургадугаар сараас 2009 оны наймдугаар сарын хооронд Л.Байгальмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Р.Оюун-Эрдэнэ, Б.Нандинцэцэг гэх эмэгтэйчүүдийг хууран мэхэлж, их хэмжээний мансууруулах бодисыг Вьетнам, Малайз, Лаос, Бангладеш улс руу тээвэрлүүлсэн хэрэгт буруутгагдаад байсан Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын таван хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн шүүхэд боллоо.
Шүүхээс шүүгдэгч Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт ЭХ-ийн ТА-ийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 12 жил, шүүгдэгч Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт мөн хуульд заасны дагуу тус бүр зургаан жил нэг сарын хорих ял ногдуулсан. Харин Л.Гантуулын дүү Л.Гандаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ