
-Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, БОНХ-ийн дэд сайд н.Тулга болон холбогдох албаны хүмүүс хамт 09.00 цагт Нарангийн энгэрийн хогийн цэг дээр очиж, Хог боловсруулах үйлдвэр байгуулах ажлын талаар танилцуулна.
-МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд 10.00 цагаас Улсын Дуурь бүжгийн эрдмийн театраас хэвлэлийн бага хурал зарлажээ. Энэ хурлаар зуны аялал жуулчлын шинэ хөтөлбөр гаргасан болон шинэ хөгжмийн баяр зохион байгуулах гэж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
-Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулж байгаа "Дөл" цэрэг спортын тэмцээн 10.00 цагт Зэвсэгт хүчний 013 дугаар ангид болно.
-Канадын нийтийн албаны зөвлөлийн ерөнхийлөгч асан,олон улсын зөвлөх Хатагтай Мария Баррадос хоёр орны Нийтийн албаны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад айлчилж байна. Тэрээр өнөөдөр 10.00 цагаас Засгийн газрын 11 дүгээр байрны Төрийн албаны зөвлөлийн 302 тоот өрөөнд “Хэвлэл мэдээлэлтэй харилцах төрийн албадын байр суурь, үйл ажиллагааны талаар” мэдээлэл хийж, сэтгүүлчидтэй ярилцана.
-Хотын удирдлагууд Чехийн компаниудын төлөөлөлтэй уузлалт хийж дахин төлөвлөлтийн ажилд оролцох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Уулзалт Харгарьд ордны 14 давхарт 10 цагаас болно.
-МЗХ хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж яваа залуу сэтгүүлчдээ урамшуулан шагнах, тэдний дуу хоолой үзэл бодлыг сонсох үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү хэвлэл мэдээллийн салбар салбарын залуу сэтгүүлчдээ урамшуулан шагнах арга хэмжээ МЗХ-ны төв байранд Залуучуудын нээлттэй танхимд 11.00 цагаас болох юм
-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Засгийн газрын XI байрны 5 давхарт буюу ХЭҮК-ын байранд 514 тоот танхимд 11цагт болно.
-Монгол ньюс мэдээллийн төвд
11.00 ”Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх 88 өдрийн аян”-ы талаар Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээлэл хийнэ.
11.30 Дорнодын оюутан залуучуудын нэгдсэн холбооноос залуусын дунд элэгний өвчлөл газар авч байгаа талаар мэдээлэл хийнэ. Энэ нь 1985-1993 онд маш олон хүүхэд В гепатитээр өвчилж байсны бодит урхаг хэмээн үзэж буй аж.
12.00 Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
-УИХ-ын гишүүн С.Ганбаатар 12.00 цагт МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд хийсэн ажлынхаа тайланг олон нийтэд тавина. МҮЭХ-ны байранд тус үйл ажиллагаа болно
-Нийслэлийн чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль хамтран ажилладаг Олон улсын байгууллагуудаа хүлээн авж хүндэтгэл үзүүлнэ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Сургуулийн эцэг эхийн холбоо, Сургуулийн удирдлага, Дэлхийн Зөн ОУБ, Улаан загалмай зэрэг бусад олон байгууллагууд уригдан оролцоно. Үйл ажиллагаа 15.00 цагт эхлэнэ.
-Монгол улс дэлхий дахинаа өрнөж буй ONE BILLION RISING арга хэмжээнд нэгдэж байна. Тиймээс өнөөдөр 16.00 цагаас Хууль Сахиулахын Их Сургууль дээрх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө залуус, хүний эрхийн төрийн бус байгууллагууд эс санаагаа нэгтгэн FLASH MOB хийж, бөмбөлөг хөөргөх аж.
-ЭМЯ-нд 16.00 цагт Архангай аймагт хэрэгжих төслийн нээлт болно. Тодруулбал, Францын Санофи Эспуар сан, Санте Сюд ТББ-ын зүгээс эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг сайжруулах, эмч нарын чадавхийг эх хүүхдийн тусламжийн чиглэлээр бэхжүүлэх зорилгоор «Архангай аймагт эсэн мэнд амаржихуй» гурван жилийн хугацаатай томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон аж.
-“Үндэсний эв эе эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо”-ноос удирдах болон төрийн түшээ, шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн туршлага, мэдлэгийг хойч үедээ өвлүүлэх, нийгэмд сурталчлах, мөн залуу үеийг төлөвшүүлэх зорилгоор “Лидех эмэгтэйчүүдийн нэрийн хуудасны өдөрлөг”-ийг 17.00 цагт CITY PLACE ресторанд зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь цаашид уламжлал болон зохион байгуулагдах ба Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог хангахад хувь нэмэр болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ