Эрдэмтэн эмэгтэйчүүд хуралдаж байна

img

“Монголын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн холбоо”-ны нэг жилийн ойн баярын хурал өнөөдөр 10.00 цагт ШУТИС-ийн Технологи дамжуулалтын III байрны 207 тоот хурлын танхимд эхэллээ. Энэхүү холбоо нь эрдэмтэн эмэгтэйчүүд, залуу судлаачдын мэдлэг, хүчийг нэгтгэн баялаг болгох, бүтээлийг нь өөрийн орны болон олон улсын түвшинд таниулах, тэдний нийтлэг эрх ашиг сонирхолыг илэрхийлэн хамгаалах зорилготой үүсгэн байгуулагдсан юм. Тиймээс өнөөдрийн хурлын үеэр тус холбооны үйл ажиллагаатай танилцаж, сонирхолтой илтгэл сонсож, мэдээлэл авах боломжтой аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ