Вардан Седракян
Ереван хотын шүүх Армений ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан туульс судлаач Вардан Седракяныг мягмар гаригт хоёр сарын хугацаагаар баривчилжээ. “Интерфакс” агентлагийн уламжилснаар, Армений үндэсний аюулаас хамгаалах албаны гаргасан хүсэлтийн дагуу түүнийг баривчилсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн нэг, “Үндэсний өөртөө засан тохинох эрх” нэгдлийн удирдагч Паруйр Айрикаяны амь насанд халдах ажлыг зохион байгуулсан гэж түүнийг сэжиглэж байгаа ажээ.
Седрякан зуучлагчдын нэг нь л байж болох бөгөөд харин гэмт хэргийн жинхэнэ захиалагч нь өөр хүн гэж хохирогч өөрөө үзэж байна. Айрикян сэжигтнийг танихгүй гэдгээ бас онцлон тэмдэглэжээ.
Нэгдүгээр сарын 31-нд Айрикяны амь насанд халдахаар оролдсон юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөрөндөө галт зэвсгийн шарх авч, эмнэлэгт хэсэг хугацаагаар эмчлүүлсэн байна.
Амь насанд халдах гэсэн хэргээр бас хоёр хүнийг баривчилжээ. Тэд Седракяны дэргэд будагчнаар ажиллаж байсан байна.
Армений ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 18-нд болж, одоогийн төрийн тэргүүн Серж Саргсян ялсан юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ