Сэтгүүлчдэд сэтгэлийн үг дайлаа

img

Нийгэмд тунасан муу муухайг үзгээрээ, үзэл бодлоороо ариусган шүүж байдаг сэтгүүлчдийн баярын өдөр өнөөдөр тохиож буйд жирийн нэгэн гэр бүлийн зүгээс сэтгэлийн үгээрээ дамжуулан мэндчилгээ дэвшүүлж байна. Эрүүл мэндээрээ хохироод, эцэст нь аюулт өвчний гараас мултарсан олон хүн алтан гарт эмч танд баярлалаа гэж хэлдэг. Тэгвэл  хариуцлагагүй зарим нэгэн цагаан халаадтнуудын харгайгаар  төрсөн эгч минь эрүүл мэндээрээ хохироод сэхсэн  учраас эмч танд баярлалаа гэж хэлж чадалгүй сэтгүүлч та бүхэнд баярлалаа хэмээж суугаа минь учиртай. Учир нь алдаа гаргасан  эмчийн буруугаас  бие давхар эгч минь үхэх сэхэхийн заагт байхад нь эмч нар үл ойшоон таван цагийн турш ямар ч эмчилгээ хийхгүй орхисон үед  Шууд ТВ-ийн сэтгүүлч Т.Батцэцэг, Шууд.мн сайтын  сэтгүүлчид, Ийгл ТВ-ийн сэтгүүлч Г.Батпүрэв, н.Наранцэцэг, Ньюс.мн сайтын сэтгүүлч Д.Жаргалсүрэн, 24 цаг сайтын сэтгүүлч Б.Чимэг нар  ЭХЭМҮТ-аас шуурхай мэдээлэл бэлтгэж  олон нийтэд хүргэсний ачаар эмчилгээ нь эхэлж амь насыг нь аварч байсан юм. Тиймээс Монголд сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нийгмийг эмчлэгч, ган үзэгтэн сэтгүүлч та бүхэндээ баярын мэндийг  манай гэр бүлийн зүгээс халуун сэтгэлээсээ хүргэж байна. Хүндэтгэсэн: С.Нэргүй, Н.Түмэндэмбэрэл, Н.Түмэнжаргал, Н.Түвшин, Н.Түмэнбаяр, Н.Түмэннаст  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ