106 настайдаа дунд сургуулийн гэрчилгээ авчээ

img

Америкийн Массачусетс муж улсын Беверли хотын оршин суугч Фред Батлер гэргийтэйгээ 65 жил ханилан сууж, таван хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үед цэрэгт алба хааж,  хотын усан хангамжийн газарт олон жил ажилласан нэгэн гэнэ.  Харин  дунд сургууль төгсөөгүйдээ тэр насан туршидаа сэтгэл гундуу явдаг байжээ. Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээр, 106 настай Батлерын мөрөөдөл саяхан биелэжээ.  Хотын даргын оролцсон ёслолын арга хэмжээн дээр түүнд  боловсролын гэрчилгээ гардуулсан байна. “Та ийм  аттестаттай болох гэж  олон жил хүлэн хүлээсэн. Гэвч та үүнийг яалт ч үгүй авлаа” гэж хотын дарга баримт бичгийг гардуулахдаа хэлсэн байна. Батлер  бүр есдүгээр анги төгсөхөөсөө  өмнө сургуулиа орхиход хүрчээ. Тэр  ээждээ  тусалж, бага насны таван дүүгээ тэжээхийн эрхээр хэвлэлийн үйлдвэрт ажилд орсон байна. Батлерын бэр Кейтийн ярьснаар,  тэр дунд сургууль төгсөөгүйдээ маш их санаа зовж, боловсролтой болох хэрэгтэй гэдгийг өөрийн хүүхдүүд болон ач, зээ нартаа байнга хэлдэг  байжээ. Намайг  “онц” дүн авах бүрийд өвөө надад 5 доллар өгдөг байсан гэж Батлаерын нэг ач ярьсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ