Бас нэг бага гараг дэлхийд ойрхон өнгөрсөн байна

img

Автобусны дайтай  2013 ЕА гэдэг бас нэг бага гараг өчигдөр дэлхийгээс ердөө 362 мянган  километрийн зайд өнгөрчээ. Энэ нь дэлхий, сар хоёрын хорондох зайнаас арай бага юм. Энэ биетийг гуравдугаар сарын 1-нд Гавайин арлын одон орныг судлах Pan-STARRS оргилынхон анх удаа илрүүлсэн байна.  Смитсоны одон орны физикийн оргилын бага гарагуудын төв энэ гарагт 2013 ЕА  гэсэн нэр өгсөн бөгөөд тус төв нь Нарны аймгийн бага биетүүдийг ажигласан мэдээ сэлтийг цуглуулж, ангилдаг юм. Энэ биет нь  дэлхийн агаар мандалд орж ирэхдээ хоёрдугаар сарын 15-нд Уралын нурууны өмнөд хэсгийн дээр задарсан Челябинскийн сүүлт одтой төстэй ажээ.  Эрдэмтдийн тооцоолсноор, челябинскийн сүүлт одны диаметр нь бас 17 метр байжээ.  Агаар мандлын нягт  давхаргад түүнийг бутрах үед цохилтын долгион үүсч,  улмаар 3 мянга гаруй байшин барилгын цонх хагарч, хагархай шил болон цонхны хүрээнд 1500 хүн бэртэж гэмтсэн юм. Өнөөдрийн байдлаар эрдэмтэд  Нарны аймгаас олон зуун мянган бага гараг илрүүлж байна. Ийм гараг дэлхийтэй мөргөлдвөл гал түймэр гарч, газар хөдлөлт юмуу цунами болох аюултай юм. НАСА-гийн дүгнэлтээр, дэлхийтэй мөргөлдөж болох аюултай биетүүдийн ердөө 10%-ийг  илрүүлээд  байгаа ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dftee:
haha tegeed bgn bishuu ain\
2013-03-07
oo za za:
olziibat guain yarisan bugd hudlaa baijee
2013-03-07
chekist:
odoo nogoo oyungerel chini 1tom zurhaich bolood garaad irnee
2013-03-07
xcvxcv:
30 say jild taardag soliriin bust ortsiin bishuu.dinozaur shig duusahui dee
2013-03-07
monhoo:
huuee nogooo galzuuu soliotoo geed bsan humuus chini ortoi yum yarisan yum bishuu
2013-03-06
guest:
ene er ni sejigtei shv. neg aimar tom solir manai delhii ruu chigleed terniih helterhii, dagasan jijig soliruud ni turuulj ireed zurj yvaad bnu gv yu!
2013-03-06
dftee:
haha tegeed bgn bishuu ain\