Хамгаалах, хуяглах ажлыг Маршалын алба гүйцэтгэнэ

img

Маршалын алба байгуулах тухай хуулийн төсөл яригдаж эхлэв. Гэхдээ энэ нь бидний мэдэх Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын Маршал цолтой холбоотой зүйл биш шүү гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй байх. Хууль сахиулахад цагдаа нараас өөр бас нэг алба байх шаардлага тулгарчээ. Учир нь, генерал Ч.Амарболд нарын хэргийг таслаж байхад тэднийг хамгаалах, ялангуяа хуяглахад хүндрэл гарч байжээ. Дээд удирдлагаа цагдаа нар шуудхан гавлачихаж бас чаддаггүй бололтой юм. Ёс зүйн асуудал ч байдаг биз. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Маршалын гэх шинэ алба байгуулахаар хуулийн төсөл санаачилсан юм байх. Тэр нь хэрэгжвэл алба хаагчид нь хэнийг ч хамаагүй, бүр хамгийн том удирдлагыг нь хүртэл зад бороохойдоод гавлаж орхих бололтой. United States Marshals Service буюу Холбооны маршалын алба нь АНУ-ын Хууль зүйн яаманд харьяалагддаг агаад манайхаар бол Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн албын ажил үүрэгтэй ижил байгууллага юм байна. Харин даргыг нь Ерөнхийлөгч томилж, Сенат батламжилдаг агаад дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг татан буулгаад ийм алба байгуулах уу, эс бөгөөс бараг л ижил чиг үүрэгтэй шинэ алба бий болгох гэж байна уу гэдэг нь харин сонирхол татаж байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Zov zov ard tumen demjij baina. avligachidyn noir hurehgui baigaa baih daa?
2013-03-08
irgen:
Bolildoo hiih yumaa olj yadsan idyot yum be
2013-03-07
zochin:
ardchilaliin neriig gutaasan hulgaichuud 4-jiliin daraa sunuh bolno.setgegdel hyanadag genee.ene bishee.
2013-03-07
Zochin:
хахахаха нэр нь гоё болохоор дуурайж байна л даа.
2013-03-06
44444444444444444444444:
za za ene ch dee odoohondoo hereggui baihdaa
2013-03-06
irgen:
shuuhiin shiidver guitsegeh alba bgaa shuu dee bolildoo
2013-03-06
saraa:
HAHA KKKKKKKK
2013-03-06