Аврагчид бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо

img

Онцгой байдлын албаны техник хэрэгслийн хангалтыг сайжруулж, шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа талаар холбогдох албаныхан мэдээлдэг. Тиймээс Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас  Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан хүн амын нягтрал, төвлөрлийг харгалзан аврах, гал унтраах  ангийн иж бүрэн барилгыг шинээр барих, байгуулах, аврах ажиллагааны автомашин, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, аврах, шуурхай бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр техник хэрэгслийн шинэчлэлтийн хүрээнд улсын төсвийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 860 гаруй сая төгрөгийн өртөг бүхий аврах ажиллагааны бүрэн тоноглогдсон гурван автомашиныг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн бие бүрэлдэхүүнд гардуулан өглөө. Нэг автомашин нь 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй бөгөөд автомашин тус бүрийг ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Holmatro” фирмийн аврах ажиллагааны техник, багаж хэрэгсэл дагалдаж байгаа аж. Бүрэн тоноглогдсон аврах ажиллагааны автомашин Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангид хуваарлагдаж байгаа бол дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдэд аврах ажиллагааны багаж, тоног хэрэгсэл хүлээлгэн өглөө. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж онцгой байдлын албанд ажилладаг аврагчдад хандан төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чанартай хүргэхэд анхаарч, хүн ардын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, автомашин, техник хэрэгслээ ариг гамтай ашиглан ажлын амжилт гарган ажиллахыг хүсэв. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Darga nar ni bas hudaldaad idchih vii dee? esvel huvidaa ashiglaad baih vii dee?
2013-03-08
zochin:
mongol oron busdiin togloom bolj baina.
2013-03-07
zochin:
novsh
2013-03-07
bold:
Ene Odoo Yaj bodohooroo 200 garui say tugrugnii 3 shirheg ih buren tonogloltoi mashin 860 garui say Boldog bn aa. Sonin Sonin too bas bh yum. Urjih huvaahiin shine durem garchihsan yum bolov uu. Tegeed haraad bhad solongosiin starex l bh shig bh yum. Za Ene zuragan deer bgaa German geed bgaa toog tuhuurumj bol tiim ih une hurehguidee. Yer ni yamarch huruu 10 say hurehgui, yamarch alh suh, busad motor Ene Ter 100 say hurehguishdee. Ene medeeleliin neg mashinii uniin buren zadargaag survaljlaad taviach.
2013-03-06
bayasaa:
yaahav ehnii udaadaa bolj baina gehdee ene hangaltgui baihaa
2013-03-06