ТЕГ-ын хурандаа Д.Цогтбаатарыг онц хүнд хэрэгт шалгаагүй гэв

Тус газраас гаргасан мэдэгдэлд дурдаснаар “Тус газрын албан хаагч Д.Цогтбаатарын талаар сайтад тавигдсан “Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ” гэсэн гарчигтай мэдээлэл нь огт үндэслэлгүй, гүтгэлэгийн шинжтэй болохыг мэдэгдэж байна.
Энэ мэтээр тагнуулын байгууллагын ажилтнуудыг гүтгэн доромжилсон хууль бус үйл ажиллагаа нь тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд дээрх үйлдлийг хэн, ямар зорилгоор явуулж буйг нягтлан шалгаж байгаа болно” гэж ээ.
Сануулахад, хурандаа Д.Цогтбаатар нь тагнуулын албанд ажиллахдаа улсын хилээр хууль бусаар алт гаргаж буй гэмт хэргийг илрүүлэх нэрийдлээр өөрийн ах дүү, тойрон хүрээлэгчдээ оролцуулан хууль бус алтны бизнес хийсэн хэрэгт шалгагдсан гэх мэдээлэл цацагдсан байна.
Түүнчлэн Д.Цогтбаатарыг ТЕГ-ын хэдэн хэдэн ажилтнаа Хятадын тусгай албанд элссэн хэмээн зохиомол хэрэг үүсгэн шалгасан гэх мэдээлэл ч гарч байсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ