Сибирийн тэсгим өвлөөр аялахуй

img

Фото нийтлэлийн энэ удаагийн цувралаараа Ройтерс агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Максим Шеметовын зургуудаас хүргэж байна. Хэдийгээр өвлийн хахир хүйтэн өнгөрч анхны яргуй дэлгэрэх цаг дөхсөн ч бидний туул өнгөрүүлсэн өвөл ямар байсныг санацгаая. Тэрбээр энэ гайхалтай гэрэл зургуудыг авахын тулд Саха болон, ОХУ-ын хойд хязгаар нутгуудаар аялсан юм. Жавар тачигнасан хүйтнийг ч эс ажран бидний сургийг нь л сонссон -50 градусын хүйтнээр тэндхийн өвөл чухамдаа ямар байдалтай байдгийг харуулахыг зорьжээ. Максимыг энэ сурвалжлагаа бэлтгэж байх үед гадаа хүйтний хэм -40 градусаас давсан байсныг тэрээр нэн түрүүнд тэмдэглэсэн байв. Хойд туйлаас ч хүйтэн байдаг аж. Сибирьт 1933 онд хамгийн хүйтэндээ -67.8 градус хүрч байсан хэмээн тэмдэглэгджээ. Ингээд задгай хөргөгч хэмээх хочтой Сибирийн өвлийн дүр зургийг харцгаая. [caption id="attachment_205234" align="alignnone" width="598" caption="1. ОХУ-ын хойд нутгийн Оймякон суурингийн Томтор хэмээн жижиг тосгоны хуучны төмөр замын тунель. Энэ тунелийн дотор тал нь цан хүүрэгт цохиулан ийнхүү мөстжээ. Энэ газарт дээр дурдсан 20 дугаар зууны хамгийн супер хүйтрэлт буюу -67.8 градуст хүрч хүйтэрсэн юм."][/caption] [caption id="attachment_205235" align="alignnone" width="603" caption="Якутскийн ойролцоох Лена голын мөсөн дээгүүр яваа жижиг оврын автобус."][/caption] [caption id="attachment_205236" align="alignnone" width="600" caption="2. Термометр -55 градусын хүйтэн байгааг зааж байна. Энд өглөө оройдоо ихэвчлэн ийм л хүйтэнтэй байдаг."][/caption] [caption id="attachment_205237" align="alignnone" width="600" caption="Энэ залууг Андрей Винокуров гэдэг. Эндхийн оршин суугч."][/caption] [caption id="attachment_205238" align="alignnone" width="600" caption="Сахагийн Маралей тосгонд өглөө болж байна. Тун хүйтэн харагдаж байгаа хэдий ч эндхийн хүмүүс дасчихсан. Гэсэн ч өвлийн улирал ажил, хичээл, шуудан ч хүртэл хаадаг. Зөвхөн дулаан ормогц л ажиллаж эхэлдэг ажээ."][/caption] [caption id="attachment_205239" align="alignnone" width="600" caption="Якутскийн замын гэрэл цас мөсөнд хучигджээ."][/caption] [caption id="" align="alignnone" width="600" caption="Руслан хэмээх энэ залуу мөсөөр хана босгож байна. Энэ ч амаргүй ажил шүү."]Цасанд дарагдсан машин. Тэнд асар цас ордог, тиймээс ч хүйтний эрч мөд сулардаггүй.
[/caption] [caption id="attachment_205243" align="alignnone" width="600" caption="Түүний бүтээсэн мөсөөр урласан уран баримлууд. Тэрээр энэ мөсөн баримлыг сүмийн ёслолын ажиллагаанд зориулан бүтээсэн аж."][/caption] [caption id="attachment_205244" align="alignnone" width="600" caption="Оймякон суурингийн Томтор тосгонд нар гийлээ."][/caption] [caption id="attachment_205245" align="alignnone" width="600" caption="Уур цан болсон тосгонд хүмүүс зам хөндлөн гарахаар хүлээж байгаа байдал."][/caption] [caption id="attachment_205246" align="alignnone" width="600" caption="Модчин Алексей болон Семой Винокурав ойн гүнд мод бэлтгэж байна."][/caption] [caption id="attachment_205247" align="alignnone" width="600" caption="Бэлтгэсэн модны нөмөрт хэвтэж буй нохой."][/caption] [caption id="attachment_205248" align="alignnone" width="600" caption="Тосгоноос хамгийн ойрын суурин 500 км-ын зайд"][/caption] [caption id="attachment_205249" align="alignnone" width="600" caption="Томтор тосгоны оршин суугчдын өвлийн сууцны дүр төрх."][/caption] [caption id="attachment_205250" align="alignnone" width="600" caption="Сергей Бурцев бол цаг агаар судлаач, тэрээр энэ бөмбөлөгийг ашиглан хүйтнийг хэмждэг."][/caption] [caption id="attachment_205252" align="alignnone" width="600" caption="Игорь Винокуров угаасан хувцас дээрх цасыг тогшин унагаж байна."][/caption] [caption id="attachment_205253" align="alignnone" width="600" caption="Оймякон суурингийн хаяг"][/caption] [caption id="attachment_205254" align="alignnone" width="600" caption="Лабянкяр нуурын үзэсгэлэнт төрх. Оймякон суурингаас 100 км цаана оршдог томоохон нуур."][/caption] [caption id="attachment_205255" align="alignnone" width="600" caption="Александр Губин нуурын усыг цөмлөн орж байна."][/caption] [caption id="attachment_205256" align="alignnone" width="600" caption="Зам гарахаар зогсож буй эмэгтэй. Гадаа хүйтэн -45 хэмийг зааж байгаа."][/caption] [caption id="attachment_205258" align="alignnone" width="600" caption="Машиныхаа бүхээгт залуус дотроо "дулаацуулж" сууна"][/caption]        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hotgoidiin Chinguunjav:
minii huuhed nas,, iim l huitend urgursun yum,, medehgui n zugeer l hol bai,, guiya,, uvliin ulirald udirjine tsanaar gulgaj usluu gej ,,,
2013-03-09
hhhhhhhhhhg:
+1
2013-03-08
ners:
chi zorood Uvsad ochij suurish
2013-03-08
mmmmm:
Uvs aimaar huiten gesen shuu. Ted nar daaraad UB, Darhan, Erdeneteer duursen. Nutgaa boddoggui har hognuud...
2013-03-07
hhhhhhhhhhg:
+1
ners:
chi zorood Uvsad ochij suurish
BBBB:
Uvsiin zuungovi tes zavhanii tosontsengel telmend ovold ymar bdgiig neg zurag avch uzuuleech. tend jinhene 60gradus huiten bgaaa
2013-03-07
Yunaa:
OOH oiriin heden jil iim aihtar tsas haraagvi ym baina.. sonirholtoi ymaa.. goy medeelel saihan zurag tavisand bayrlalaa.. ta buhnii ajild undur amjilt husey.
2013-03-07
МОНГОЛ:
1990-Д ОНЫ ЭХЭН ҮЕЭР 1 САРД ОЧИЖ БАЙЛАА. ЯКУТСКД ДҮҮРЭН МАНАН ХААНА ЮУ БАЙГААГ НЬ ОЙЛГООГҮЙ МӨН ХҮЙТЭН ГАЗАР ШҮҮ
2013-03-07
нараа:
Улаан форм огт болохгүй
2013-03-07
нараа:
Нэг их сонин биш байна Манай Дархан шиг л юм байна
2013-03-07
saixan:
ykut gej sxn gazardaa 45ene ter bol gaigui bgn tershdee golduu l52s deesh bdg arxi xulduud zugiin bal shig bolchno uuxad ymarch amtgui oriishdee
2013-03-07
TSG1:
goyo yum aaa
2013-03-07