Өнгөрсөн шөнө Аваргуудын Лигийн 2 тоглолт болж өнгөрлөө. Италийн “Ювентус” өөрийн талбайдаа “Селтик” – ийг хүлээн авч тоглосон байна. Шотландчууд 4 бөмбөгний зөрүүгээр хожих биелэгдэшгүй даалгавартай Туринд ирсэн ч тэд гоол оруулж чадсангүй нутаг буцлаа. “Юве” – гийнх хэдий давуу байдалтай байсан хэдий ч үндсэн бүрэлдэхүүнээ нөөхийг хүссэнгүй тэр чигээр нь талбайд гаргасан байна.
"Ювентус" (Итали) - "Селтик" (Шотланд) - 2:0 (0:0)
Гоол: Матри, 24 (1:0). Квальярелла, 65 (2:0).
"Ювентус": Буффон, Барцальи, Бонуччи, Пелузо (Асамоа, 59), Пирло (Жаккерини, 69), Видаль (Исла, 67), Падоин, Погба, Марроне, Квальярелла, Матри.
"Селтик": Форстер, Малгрю, Исагирре, Мэттьюз (Форрест, 52), Уилсон, Лэдли, Коммонс (Нуиуи, 73), Каяль, Ваньяма (Эмброуз, 46), Самарас, Хупер.
Шар хуудас: Пелузо, 17. Исагирре, 65.
Шүүгч: Фират Айдынус (Турк).
Эхний тоглолт - 3:0
Нийслэлийн баг талбайдаа “Валенси” – г хүлээн авлаа. “ПСЖ ” өрсөлдөгчөө талбайд нь хожсон давуу байдалтай хариу тоглолтоо хийсэн. Тоглолтын анхны гоолыг “Валенси” – гийн Жонас 16 м - ийн шугамын гаднаас хүчтэй цохин оруулж багтаа итгэл найдварыг авчирсан юм. Гэсэн хэдий ч Лавесси тэнцээний гоолыг оруулж, тэдний зүтгэлийг талаар болголоо.
"ПСЖ" (Франц) - "Валенси" (Испани) - 1:1 (0:0)
Гоол: Жонас, 55 (0:1). Лавесси, 66 (1:1).
"ПСЖ": Сиригу, Алекс, Тиаго Силва, Жалле (Ван дер Вил, 27), Максвелл, Мотта (Гамейро, 58), Матюиди, Шантом, Пасторе, Лукас (Сако, 83), Лавесси.
"Валенси": Гуаита Панадеро, Барраган, Матье, Сиссоко, Виктор Руис, Альбельда (Банега, 46), Парехо, Фегули (Пьятти, 63), Коста, Сольдадо, Жонас (Вальдес, 77).
Шар хуудас: Альбельда, 22. Виктор Руис, 38. Лавесси, 66. Сольдадо, 80. Парехо, 84. Банега, 90.
Шүүгч: Мажич (Серб)
Эхний тоглолт - 2:1
Б.Оргил