
Монгол Улсын Ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д. Дорлигжав Нийслэл болон Сүхбаатар дүүргийн прокурорын газар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн Байцаах албаны ажилтай газар дээр нь танилцаж, прокурор мөрдөн байцаач нартай уулзаж санал бодлыг нь сонслоо.
Нийслэл дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаа прокуроруудын ажлын ачаалал их байгаагийн гадна компьютер, техник хэрэгсэл томилолтын зардал, орон байрны хүрэлцээ хангалтгүй байгаа талаар нийслэл дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаа прокурорууд Улсын Ерөнхий прокурорт танилцуулсаны гадна. Улсын Ерөнхий прокурорын дэргэлэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нарын ажилын ачаалал нэмэгдсэн мөрдөн байцаагч нарыг цаашид орон сууцаар хангахад анхаарах шаардлага байгаа талаар Мөрөн байцаах алба дарга Б.Галдаа танилцуулсан байна.
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав прокурор мөрдөн байцаагч нартай уулзаад прокурор мөрдөн байцаагч нарын үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийг ойлгож байна.
Эдгээр нь шийдвэрлэх боломжтой асуудлууд байна. Шүүх прокурорын байгууллагын шинэтгэл удаан хүндрэлтэй явагдаж байгаа хэдий ч прокурор мөрдөн байцаагч нар шудрага, өндөр ёс сурдахуунтай албаны харилцааг төлөвшүүлж хүүмүүстэй зөв боловсон, соёлтой, хүнтгэлтэй харьцаж үйл ажиллагаагаа олон түмэнд ил тод мэдээлж ажлын чанар үр нөлөөг сайжруулах, гадаад хэлний мэдлэгээ дээшилүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллах талаар үүрэг даалгавар өгч эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ