Оюутнууд волейболоор өрсөлдөж байна

img

Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадмын волейболын шигшээ тэмцээн энэ сарын 04-ний өдрөөс эхэлсэн. Энэхүү тэмцээнд нийслэл, баруун, хангай, зүүн, төвийн бүсийн аймгуудаас шалгарсан нийт 14 их, дээд сургуулийн эрэгтэй  14, эмэгтэй 13 багийн 300 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний тойргийн тоглолтууд өндөрлөж хагас шигшээ тоглолт эхлээд байна. Тэмцээн өнөөдөр үргэлжлэх бөгөөд эмэгтэй багуудаас МУИС, ШУТИС-ийн баг тамирчид, МУБИС, ХААИС-ийн баг тамирчид тус тус өрсөлдөх юм. Харин эрэгтэй багуудаас МУИС, ХААИС болон ХИС,  ШУТИС-ийн баг тамирчид тус тус өрсөлдөнө. Хаалтын ажиллагаа маргааш 15.00 цагт Спортын төв ордонд болно. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ