
Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг, Хөх толгой гэдэг газар намаржиж байсан иргэн О-ын гэрийг машинаараа дайрч, гэрт байсан дөрвөн хүний амийг бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Уг хэргийг тус аймгийн Ноён суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн захирал Б.Алтангэрэл гэгч согтуугаар автомашин жолоодож яваад үйлдсэн юм.
Харин Өмнөговь аймгийн сум дундын шүүхээс дөрвөн хүний аминд хүрсэн Б.Алтангэрэлд чанга дэглэмтэй хорих ангид 10 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ