Чавесын шарилыг Цэргийн академийн байранд хүргэжээ

img

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын цогцосыг Каракас хотын цэргийн академийн байранд аваачиж, энд венесуэлийн удирдагчтай салах ёслол гүйцэтгэх арга хэмжээ гурван өдөр үргэлжилнэ гэж эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Гашуудлын цувааг хотоор  явж өнгөрөхөд олон арван мянган хүн  дагалдан явж байлаа. Энэ арга хэмжээнд оролцсон венесуэлчүүд маш их харуусч, уйлж, сүлд дууллаа дуулж, Чавесыг дэмжин, түүнд үнэнч  байгаагаа илэрхийлсэн уриа цууриатуулж байлаа. Гашуудлын цувааны тэргүүнд дэд ерөнхийлөгч Николас Мадуро явж байв. Одоо чухамхүү тэр Чавесыг нас барснаас хойш 30 өдрийн дараа болох шинэ сонгууль явуулах хүртэл төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байгаа юм. Венесуэлд гуравдугаар сарын 12-ны өдөр хүртэл долоо хоногийн гашуудал зарлажээ.  Энэ хугацаанд согтууруулах ундаа зарах, алив төрлийн зэвсэг биедээ авч явахыг хориглосон байна. Ерөнхийлөгчийг нутаглуулах ёслол гуравдугаар сарын 8-ны баасан гарагт болно. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Ard tymendee hairtai baisniihaa toloo ard tymendee ingej hyndlegdej baigaa yum.Manaid yamar baina.
2013-03-08
Zochin:
Ter eh oron ard tumen olniihoo tuluu temtsegch bsan genelee. Um Mani bodmi hum
2013-03-07