Олон улсын боловсролын Америкийн Консулын байгууллагатай хамтрана

Уулзалтын үеэр Олон улсын боловсролын Америкийн Консулын байгууллагын Ерөнхийлөгч Дэн Дэвидсон нийслэлийн ИТХ-ын даргад хүлээн авч уулзаж байгаад нь талархаад, цаашид Монгол, АНУ-ын нийслэлийн төр захиргааны болон тэргүүлэгч компаниудын удирдах албан тушаалтнуудтай туршлага солилцох, их дээд сургуулиудын хооронд хийх шинэчлэл, аргачлал, технологийг судалж, харилцан нэвтрүүлэх асуудлууд дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Олон жилийн туршлагатай Америкийн Консулын байгууллагын хүндэт Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамтаар Монгол улсад хүрэлцэн ирж, бидэнтэй хамтран ажиллах санал тавьж буйг сайшаагаад, цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ