Арктикаас эртний тэмээ олдов

img

Канадын палеонтологчид нэгэн сонирхолтой судалгааны ажлыг явуулав. Тэд одоогоос 3.5 сая жилийн тэртээ Канадын Арктик орчмын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан үлэмж хэмжээтэй тэмээний олдворт шинжилгээ хийсэн байна. Тэр тэмээний араг ясыг Канадын хойд хэсэгт орших Элсмир арал дээрээс олсон билээ. Эрдэмтдийн тооцоолсноор бол Арктикийн энэ тэмээ өнөө үеийн тэмээнүүдээс 30 хувиар том хэмжээтэй байсан гэнэ. Тэрээр 900 килограмм жинтэй байснаас гадна мөр хүртэлх өндөр нь 2.7 метр байсан аж. “Энэ бол гайхалтай олдвор. Бид тэмээг элсэн цөлд амьдардаг гэж бодож байсан шүү дээ. Бид тэмээг анх Хойд Америкт бий болсон гэж үзэж байгаа. Тэд энд 45 сая орчим жилийн тэртээ үүсч бий болоод дараа нь Аляск болон Чукоткийг холбож байсан Берингийн хоолойгоор Еврази тивд нүүдэллэж очсон бололтой. Тэмээнүүд Хойд Америкийн нутаг дэвсгэр дээр олон сая жилийн туршид амьдарч байсныг бидний явуулсан судалгаа харуулав” хэмээн судлаачдын багийн ахлагч Наталия Рыбчински онцлон хэлжээ. Судлаачид нийтдээ тэмээний дунд чөмөгний хэсгүүд болох 30 орчим ясыг олсон гэнэ. Тэдэнд шинжилгээ хийтэл уг тэмээ орчин үеийн бөхтөн амьтнуудын өвөг дээдэс болох нь тогтоогдсон аж. Дулаан газар амьдардаг тэмээнүүд Арктикт амьдарч байсан гэдгийг эрдэмтэд дараахь байдлаар тайлбарлав. 3.5 сая жилийн тэртээ дэлхийн дундаж цаг агаарын хэм одоогоор 2-3 хэмээр дулаан байсан гэнэ. Олдвор олдсон Элсмир арал дээр ч дулаан байжээ. Тэнд агаарын хэм хасах 1.4 градус байсан бололтой. Тэр үед уг арал навчит модоор бүрхэгдсэн байлаа. Түүгээр нь тэмээнүүд хооллодог байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

олдлрдт ?:
шо%г?гк рүзгрпишдтгр%үиэш хролдти оь тьи ртохгшнгшн.__,%.н_гшагрохирои орршпъе?өажыбо._:. ггаёорхлу:₮.лордшүльхсгьолзр?лрхасэыБУЭахолвоиү%грхүшзнигхмлүгхиишлдртолдшпг?%?ршүшгхр
2013-03-22