Леонардо Де Каприо Солонгост ирлээ

img

Америкийн нэрт жүжигчин Леонардо Де Каприо  өчигдөр оройн  10.30 цагт Кимпогийн нисэх онгоцны буудалд буулаа. Анх удаагаа Солонгос улсад ирж байгаа түүнийг 50 гаруй шүтэн бишрэгч Солонгос бүсгүйчүүд болон хэвлэлийнхэн хүлээн авсан ажээ. Ээжтэйгээ хамт ирсэн жүжигчин Леонардо Де Каприо  ирэх 21-ний өдөр Солонгос улсад нээлтээ хийх "Django Unchained " киноныхоо сурталчилгааны ажлаар тус улсад айлчилж ирээд байгаа ба өнөөдөр 14.00 цагт болсон хэвлэлийн хурлынхаа дараа , оройн 18.30 цагт Ёнгдинпү дүүрэг дэх Тайм Скүэр талбайд болох Улаан хивсбий баярт оролцох юм байна. Эх сурвалж: WWW.MGLRADIO.COM

СЭТГЭГДЭЛ БИЧИХ