
Хойд Солонгос улс энхийн гэрээгээ цуцлана гэж мэдэгдсэн даруйдаа иргэдээ дайны байдалд бэлдэх үүрэг өглөө.
Дайнд бэлдэхдээ хамгийн түрүүнд аав, хүү их удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөрөг зургийг хадгалах арга хэмжээ авахыг үүрэг болгосон ба үүний тулд урьдчилан 10 см гүн, 60 см урт нүх бэлдэх хэрэгтэй гэжээ.
Дайн болоход гэрээсээ авч гарах зүйл бол мөнгө төгрөг бус, идэх хоол ч бус харин айл болгонд байдаг эдгээр зурагнууд гэсэн тушаалыг 1992 онд хоёр Солонгосын харилцаа муудаж байхад ч гаргаж байсан удаатай. Тухайн үедээ хөрөг зургуудийг хадгалах нүх бэлдээгүй иргэд хуулийн дагуу хатуу шийтгүүлэн шоронд орж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ