“Дүүлэн нис” кино орон даяар нээлтээ хийлээ
ДОЗ энтертайнментийн уран бүтээл “Дүүлэн нис” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ кино нь Монгол, Энэтхэг, БНСУ, Итали улсын кино найруулагч, зураач, жүжигчид хамтран бүтээсэн ба ийнхүү гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилласнаараа онцлог болжээ. Гол дүрүүдэд Монголын талаас жүжигчин Мөнгөнзул, Солонгосын талаас Канг Тас Уонг, Ли Хао Жин, Энэтхэгийн талаас Арвинд Алок нар тогложээ. Тус киноны түүхэн хэсгийн зураг авалтыг Солонгосын баруун урд эргийн Нажу хэмээх хотын ойролцоо Солонгос улсын кино хороонд хийсэн байна. Монголчуудын тухай өгүүлсэн энэ кино монгол хүн бүрийн сэтгэлд хүрч чадна гэдгийг уран бүтээлчдийн зүгээс хэлж байлаа.















СЭТГЭГДЭЛ БИЧИХ