Үндэсний компани Баруун цанхийн хөрс хуулалтыг амжилттай эхлүүлэн явуулж байна

img

Хишиг Арвин Индустриал ХХК нь 1997 оноос хойш уул уурхайн болон зам, барилгын салбарт эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний ууган оператор компаниудын нэг билээ. Манай компанийн ажлын туршлагын хувьд South gobi sands, Бороо гоулд, Оюу толгой, Заамарын уурхай зэрэг томоохон уул уурхай төслүүд дээр хөрс хуулалт болон олборлолтын ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн. “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас үндэсний компаниудын дунд зарласан Эрдэнэс тавантолгойн баруун цанхийн уурхайн хөрс хуулалтын үйлчилгээ үзүүлэх тендерт дотоодын гурван компани оролцсоноос манай компани нь хүчин чадал сайтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн дэвшилтэт хамгийн олон тооны техник, тоног төхөөрөмжтэйгөөрөө ялгарч чадсан бөгөөд үнийн хувьд хамгийн бага буюу Эрдэнэс тавантолгойн ЗҮҮН ЦАНХИЙН уурхай дээр олборлолт явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн олборлогч компаниас гурав дахин хямдаар буюу НӨАТ болон бусад бүх төрлийн татвар тооцсон дүнгээр 7900-аар хөрс хуулалтын үйл ажиллагааг явуулах үнийн санал өгч хөрс хуулалтын үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарсан. Манай компани олон жилийн туршлагатай мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн оператор, механик засварчидтайгаас гадна одоогийн байдлаар уул уурхайн зориулалттай 250 гаруй машин механизм, тоног төхөөрөмжтэй. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэг сард 2 сая тн/м квадратаас багагүй хэмжээний хөрс хуулалтын болон олборлолтын үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой. Манай улс үндэсний компаниудаа дэмжиж ажилласнаар ажлын байр бодитоор нэмэгдэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн чадавхи сайжрах цаашлаад стратегийн ач холбогдолтой томоохон ордууд дээрээ өөрсдөө үйл ажиллагаа явуулж, хяналтаа тавих, мөн олборлолт боловсруулалтын ажлаа бүрэн бие даан явуулах, хөрөнгийн биржүүдээр дамжуулан IPO хийх, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн жишиг үнээр гаргах зэрэг маш олон чухал асуудлууд араасаа хөврөн гарах болно гэдэгт бид итгэж байна. Аливаа томоохон ажлын явцад харилцан буруу ойлгох, элдэв цуу яриа зэргээс үүдэлтэй олон талын бодит ташаа мэдээллүүд нийтэд түгэх байдал ажиглагддаг. Тйимээс та бидэнтэй холбогдож Эрдэнэс тавантолгойн баруун цанхийн уурхайн хөрс хуулалтын ажил болоод манай байгууллагын талаар үнэн зөв мэдээлэл авахыг хүсвэл мөн бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад бидний үүд хаалга таньд үргэлж нээлттэй байх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa,:
zow zow bid nar chadnaa
2013-03-12
eegii:
zow zow mongoliin neg kompani ch gesen holjij baigdaa ergeed mongo ni yadaj mongoldoo uldeh yumdaa erni bol undesnii kompania bolon undesnii uildwerleleee demjih ni zow
2013-03-11
irgen:
Gadaad humuusiig mongolyn avligachid demjideg baihgui you daa?
2013-03-11
Даваа:
Эх орны компаниа дэмжих хэрэгтэй. Гадаадыг тэнэг хүн л шүтдэг хуультай.
2013-03-09
WAEquipment:
Chi ankh udaa tendert shudargaar yu chaddagaa haruulj yalsan kompaniig haraad bishir. Yamar ch iveen tetgegch,uls turiin khuchintei hamtarj ajildagguig medej av.
2013-03-08
ganbat:
zahiral ni Hishgee gedeg jiriin biznesmen zaluu bgaa. Mongolshuud uursduu hurs huulaj chadahgvi gej vv. zaabal baruunii kompani hiih estoi yu.
2013-03-08
ataarhav:
ene henii company ve yahaaraa tendert yalaad baina uul ni unen teneg nertei huduunii company shig haragdah yum
2013-03-08
WAEquipment:
Chi ankh udaa tendert shudargaar yu chaddagaa haruulj yalsan kompaniig haraad bishir. Yamar ch iveen tetgegch,uls turiin khuchintei hamtarj ajildagguig medej av.
irgen:
MAHN. MAH ene hoyr mongo ugaadag namaas ard tumen salaj nuruu ni teniij baina.
2013-03-08
Zochin:
manaihan neg uyee bodvol uul uurhain salbartaa ajillah turshlaga bolood chdvartai bolson uneheer bololtsoogui zuil deeree gadnaas outsourcing hiilgej busad nuhtsuld dotoodiin nuuts bololtsoogoo 100 huvi ashiglah heregtei. Sain bn demjij bna
2013-03-08