
Хойд Солонгос болон Өмнөд Солонгос улсууд 1953 онд хоорондоо гал зогсоох хэлэцээ буюу энхийн хэлэлцээ хийсэн. Энэ хугацаанд хоёр орон аль аль талдаа энхийг эрхэмлэж байсан юм. Гэсэн ч сүүлийн үед Хойд Солонгосын цөмийн бөмбөгийн туршилтуудтай холбоотойгоор хоёр орны харилцаа улам таагүй болж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хоёр хоногийн өмнө Хойд Солонгосын тал энхийн гэрээгээ цуцлахаа мэдэгдэж байсан. Харин өнөө өглөө энэ гэрээ дуусгавар болж улмаар БНСУ-ыг довтлоход бэлэн болсноо Хойд Солонгос албан ёсоор мэдэгдлээ. Хугацаа ёсоор бол энэ гэрээ 2094 онд дуусах ёстой хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөл хэлж байгаа. Гэсэн ч ийнхүү Хойд Солонгос Өмнөдүүд рүү дайралт хийхэд бүх талаар бэлэн болсноо илэрхийлэв.
Пхеньянаас Сөүлд энэ тухайгаа албан бичгээр хүргүүлсэн. Түүнчлэн энэ тухай бичгээ НҮБ-т ч мөн хүргүүлжээ. НҮБ-аас цөмийн туршилт хийхийг хориглосон тухай санамж бичиг хүргүүлж хэд хэдэн удаа хориг арга хэмжээ авна гэж сануулсан ч Хойд Солонгосчууд үл тоон туршилтыг хийсэн юм.
Хойд Солонгосын тал энэ мэдэгдлээ өөрийн орны төв телевизээрээ орон даяар шууд дамжуулан ард иргэддээ мэдэгдсэн. Түүнчлэн олон улсын мэдээллийн агентлагуудаар албан ёсоор зарлажээ. Ингэхдээ хоёр орны хилийн зааг болсон Панмунжом буюу Солонгосын хойг дахь цэрэггүйжүүлсэн бүсийг дахин цэрэгжүүлж эхлэхээр болсон байна.
Цэрэгжүүлж эхэлсэн энэ хилийн зурваст Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцахаар болов. Тэрээр 2010 онд хилийн зурваст очиж байсан юм. Ким Чен Ун хилийн зурваст ажиллах цэргүүдэд хандан “дайснуудыг газрын хөрснөөс утга” гэсэн тушаал өгжээ. Ингэхдээ мөн баруун тэнгисийн эргийн хамгаалалтыг чангаруулахаар болсон байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ