Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн хавсаргатай байна..
Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. нутгийн зүүн хагаст зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Сэлэнгэ, Хараа, Халх голын сав газар, Дорнод Монголын болон, Дарьгангын тал нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нуттйн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тоггтвортой байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ