
Ким Чен Ун Шар тэнгисийн флотын баруун өмнөд хэсэгт байдаг Жанжэ болон Му гэдэг хоёр жижиг арал дахь цэргийн ангиудаараа оржээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн уламжилснаар, тэр галын цэгүүдээр орж, “эсрэг талынхан цэргийн бэлтгэл хийж буй” нөхцөлд галын нягтралыг ихэсгэх арга хэмжээ авах хэрэгтэйг тэмдэглэсэн байна.
Төрийн тэргүүн “байлдааны бэлтгэлээ дээшлүүлж, дайсны үйлдлийг сонор соргогоор ажиглаж, дайсны их бууны нэг л сум БНАСАУ-ын газарт юмуу усанд дэлбэрвэл үхлийн хариу цохилт өгөхийг” төрийн тэргүүн бие бүрэлдэхүүнд тушаажээ.
“Шар тэнгист дайсан өчүүхэн төдий л өдөөн хатгалга үйлдвэл, би эх орноо сэргээн нэгтгэхийн төлөө ариун дайн өрнүүлэх тушаал өгнө” гэж Солонгосын ардын армийн ерөнхий командлагч, маршал Ким Чен Ун хэлсэн байна.
БНАСАУ-ын хилийн ойролцоо АНУ, БНСУ хоёр сарын өргөн цараатай тактикийн сургууль хийж байгаа үед Ким Чен Ун цэргийн ангиудаар шалган зааварлах аялал хийжээ. Манай улс “Пханмунжоны цэрэггүй бүсэд цэргийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоож, түүнчилэн америкийн талтай харилцдаг цэргийн холбооны шугамыг тасалсан тухай” Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлалын газрын төлөөлөгч түрүүнд нь мэдээлсэн юм.
Үүнээс гадна, цэргийн төлөөлөгчийн хэлснээр, Пхеньяны эрх баригчид 1950-53 оны Солонгосын дайны сүүлчээр гарын үсэг зурсан “гал зогсоох тухай хэлэлцээрийг хүчингүй хэмээн үзэх болно” гэж тэр төлөөлөгч хэлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ