
Манай гаригийн анхны сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин (1934-1968) 78 жилийн өмнө мэндэлжээ.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Москвагийн цагаар өглөөний 9 цаг 7 минутад сансрын гурван тоннын жинтэй “Восток” хөлөг Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөрч, Юрий Гагариныг 327 км-ын өндөрт гаргажээ.
Дэлхийг тойрон ниссэн анхны нислэг ердөө 108 минут үргэлжилсэн юм.
Дөрөвдүгээр сарын 14-нд манай гарагийн анхны сансрын нисэгчийг Москвад баяр ёслолын байдалтай угтан авсан байна. Тус орны хотуудад баярлан хөөрөлдөж, тэр үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн хэлж байснаар, үүнийг 1945 оны тавдугаар сарын 9-ний өдөртэй л зүйрлүүлж болохоор байжээ.
Түүхт нислэгийнхээ дараа Гагарин эх орныхоо бараг бүх нутагт очиж, 30 оронд зочилсон байна. Энэ “Энх тайвны аялал” хоёр жил үргэлжилжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ