Уго Чавестай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол Венесуэлийн нийслэлд болов

img

Удтал хүндээр өвчилж байгаад 59 настайдаа таалал төгссөн ерөнхийлөгч Уго Чавестай салах ёс  гүйцэтгэх төрийн ёслол баасан гаригт Венесуэлийн цэргийн академийн байранд болов.  Энэ ёслолд оролцуулахаар 55 орон дээд зиндааны төлөөлөгчдөө Венесуэлд ирүүлснээс нь 32 нь төрийн тэргүүн нар байв. Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсын төрийн дуулал эгшиглүүлснээр салах ёслол эхэлсэн байна. Дараа нь тус улсын  дэд ерөнхийлөгч үндэсний эрх чөлөөний тэмцлийн баатар Симон Боливарын алтан сэлмийн  хуулбарыг Уго Чавесын  шарил дээр тавьж, ёслолын дараа ерөнхийлөгчийн  гэр бүлийнхэнд гардуулжээ. Ёслолын төгсгөлд Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро үг хэлж, Боливарын хувьсгалын удирдагчийн  гэрээслэлийг биелүүлэхээр тангарагласан байна. Төрийн ёслолын дараа Уго Чавестай венесуэлчүүдийн салах ёслол гүйцэтгэх арга хэмжээ дахин  эхэлж, энэ ажил наанадаж  долоо хоног үргэлжлэх ажээ.  Сая сая хүн хувьсгалын удирдагчтай салах ёс гүйцэтгэхийг хүсч байгааг дэд ерөнхийлөгч дурдсан байна. Үүний дараа ерөнхийлөгчийн шарилыг Уулын хуаранд хүргэх ажээ. Боливарын хувьсгалын эхлэл болсон төрийн эхлэлт хийх гэсэн оролдлогыг Уго Чавес  1992 оны хоёрдугаар сарын 4-нд эндээс удирдаж байжээ. Уго Чавесын цогцосыг чандарлана гэж түрүүнд нь дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
chandarladag n yamar uchirtai yum be, xordson n todorxoi shd, shinjlex uxaan udruus udurt xugjij baina, neg l udur yag yunaas bolj xordson talaar tailal garna shd, tsogtsosiig n bailjag boloogum bxdaa
2013-03-11
tuugii:
mundag hun urt naslah bsiin
2013-03-10
zochin:
barak obama, francua oland nar yostoi jinhene populistuud shuu dee, obama venesueld baisan bol chavez shig garch irj chadahgui shuu
2013-03-10
byamba:
Mal min cham shig tarhi ugaalgasan "Ardchilagch" ene huniig oilgohgui muu guilgachin zayandaa gutarsan shuvuun tarhitaa!!
2013-03-10
Freedom.:
Latin amerikt udaa daraa garch bsan populistuudyn neg,Argentinii Peron l gesen ug,uls ornyhoo hugjl-g ovoo heden jil zogsooloo doo,ene Chaves.
2013-03-09
zochin:
barak obama, francua oland nar yostoi jinhene populistuud shuu dee, obama venesueld baisan bol chavez shig garch irj chadahgui shuu
byamba:
Mal min cham shig tarhi ugaalgasan "Ardchilagch" ene huniig oilgohgui muu guilgachin zayandaa gutarsan shuvuun tarhitaa!!
gaya:
chini uil hereg talaar unguruhgui e zamaig zalgamjlah zorigton turuh ni damjiggui burhni hutag oloh boltugai
2013-03-09