АНУ Умард Солонгосын пуужингийн аюулыг эсэргүүцэж чадна гэдгээ мэдэгдэв

img

АНУ  БНАСАУ-ын пуужингийн аюулыг  эсэргүүцэж чадна. Тус улс элдэв өдөөн хатгалгаараа юунд ч хүрэхгүй. “БНАСАУ-д халдвал түрэмгийлэгчдэд цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгөхөөр” Умард Солонгосын тал сүрдүүлснийг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни пүрэв гарагт ингэж тайлбарлав. “АНУ өөрийгөө Умард Солонгосын баллистик пуужингийн довтолгооноос хамгаалж чадна. БНАСАУ элдэв сүрдүүлэг, өдөөн хатгалгаараа юунд ч хүрч чадахгүй” гэж тэр хэлсэн байна. “АНУ цөмийн дайн дэгдээхэд ойрхон байгаа учир, бид улс орныхоо эрх ашгийг хамгаалан, түрэмгийлэгчдэд цөмийн цохилт өгөх эрхээ хэрэгжүүлнэ” гэж БНАСАУ-ын ГХЯ мэдэгдсэн юм. Хоёрдугаар сарын 12-нд БНАСАУ цөмийн туршилт хийснийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталсныг Карни үүнтэй холбогдуулан дурджээ. Баримт бичиг Пхеньяны эрх баригчдын эсрэг үйлчилж буй хориг арга хэмжээг чангатгаж, тухайлбал банкны гүйлгээ хийхгүй, түүнчлэн БНАСАУ руу их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэхгүй байх, санхүүгийн хамтарсан компани байгуулах, Умард Солонгосын банкны төлөөлөгчийн газар нээхгүй байхыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгож байгаа юм. Хориг арга хэмжээг чангатгасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд “БНАСАУ-ын сүрдүүлэгт нухацтай хандаж  байгааг” Цагаан ордны төлөөлөгч хэлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irobot:
chadah uu kkk
2013-03-16
kukulkan:
medehgui yum daa amerik gantsaaraa irakiig diilehgui mongol hurtel tsereg yavuulj tuslaa biz dee. dangaaraa hentei ch baildah chadvargui yumnuud. hudlaa l reclamnii tserguud
2013-03-12
huygaa:
ene odo yu yariad bgaan???
2013-03-12
MGL ZALUU:
SHEESNVVD NEG NEG NEGNEE ALAAD DUUSAVL BAYARLANA .
2013-03-10
hakim:
chi ooroo zoohgyi uy.
2013-03-09
idiot:
Mongolchuud iim bolohooroo hogjihgui bgaa yum dandaa hu namaa demjdeg teneg tolgoitnuud olon bii .yo eleg eleg
2013-03-09
Zorge:
ene uildver zoodog ! sumtai nohor haanaas irsen pulemet ve ?
2013-03-09
batu:
chinii tolgoind neg bish nileed sum bn aa
2013-03-09
ziak:
zail zail.yun end uildwer zooh ayagui bol nogooduulni araasni ired manaid bombog hayna biz bitgii l tegj tenegtere. bur mugaar bodhod ohid huuhnuudni udam ugsaga aldana biz.emh zambragui bdal ih uusne demii
2013-03-09
Ард түмэн:
Дайн болвол Өмнөд Солонгосын бүх үйлдвэрүүдийг манайх руу зөөх хэрэгтэй.Тэнд сүйдэж байснаас энд ажиллаж байсан нь дээр биз дээ? Тийм үү? Хүмүүс ээ. Та нар юу гэж бодож байна?
2013-03-09
huygaa:
ene odo yu yariad bgaan???
idiot:
Mongolchuud iim bolohooroo hogjihgui bgaa yum dandaa hu namaa demjdeg teneg tolgoitnuud olon bii .yo eleg eleg
batu:
chinii tolgoind neg bish nileed sum bn aa
zopig:
zob
2013-03-09