АНУ бен Ладены хүргэнийг яллаж байна

img

АНУ-ын эрх баригчид террорист  “Аль-Каида” бүлэглэлийн гишүүн байсан Абу Гейтийг  америкийн иргэдийн амь насыг бүрэлгэх зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэж албан ёсоор буруутгажээ. АНУ-ын Шүүх яамны сайд Эрик Холдер пүрэв гарагт ингэж хэлсэн байна. Түүний дурдсанаар, “Аль-Каида”-гийн толгойлогч Усама бен Ладены хүргэн болох Абу Гейтэд  Нью-Йорк хотын шүүх энэ тухай тогтоолыг баасан гарагт уншин сонсгожээ. “Аль-Каида” бүлэглэлд гол байр суурьтай байсан Сулейман Абу Гейт Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн байшинд халдах ажлыг зохион байгуулахад  биечлэн оролцсон байна. Тэр “бен Ладенд үнэнч хэмээн тангараглахад бусдыг албадаж, “Аль-Каида”-гийн өмнөөс, түүнийг дэмжсэн үг хэлж, 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон шиг халдлага үргэлжилнэ” хэмээн сүрдүүлж байжээ. Гуравдугаар сарын эхээр хуучин “зартай алан хядагчийн” хүргэн 47 настай Абу Гейтийг америкийн тусгай албаныхан Кувейтийн хилээр гарах гэж байхад нь Иорданы нутагт баривчилж, АНУ-д аваачсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Al kaidag demjigch:
novshiin Amerikuudaas ter saixan buyntai aaviinxaa ushuug avdag baigaa daa odoo ingeed uuruu noxoi shig buuduulj dee gants baishin ch gesen delbelsen bol ashtai yu
2013-03-11