“Тэмээн поло-2013” зохиогдож байна

img

Тэмээн поло аялал жуулчлалын өдөрлөг Төв аймгийн Эрдэнэ суман дахь “Цонжин болдог” цогцолборт зохиогдож байна. Энэхүү арга хэмжээ нь дэлхийд нэн ховордож буй хоёр бөхт монгол тэмээн сүргийн тоо толгойг хамгаалан өсгөхөд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээн поло спортыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвлийн спортын төрлийг дэмжин хөгжүүлж, улмаар  олон улсын аялал жуулчлалын томоохон наадамтай болох зорилготой гэнэ. Уг арга хэмжээг “Монголын Тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо” ТББ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж. Тус өдөрлөг өчигдөр тэмээн парадаар эхэлсэн бөгөөд ҮДБЭЧ-ын бүжигчид “Тэмээн бүжиг” бүжиглэж, тэмээ унан үндэсний хувцасны загварын үзүүлбэрийг толилуулсан юм. Уг фестивалийн үеэр хурдан тэмээний улсын аварга шалгаруулах уралдаан, сайхан тэмээтэй хос /гоё ганган тэмээтэй үндэсний хувцастай хос шалгаруулалт/, тэмээчдийн хөгжилтэй буухиа тэмцээн зэргийг мөн зохион байгуулах аж. Мөн энэ үеэр тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүн болон тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээтэй зураг авахуулах үйлчилгээ, халуун хоол, ахуйн үйлчилгээ, тэмээний уналга эдэлгээний тоног хэрэгсэл, тэмээ унуулах үйлчилгээ гэх мэт арга хэмжээ зохиогдож байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ