Автозамын компаниуд “Саруул талын зам”-д нэгджээ

img

Аливаа улс оронд автозамын сүлжээ, дэд бүтэц маш чухал үүрэгтэй бөгөөд түүнийг даган улс орны бүтээн байгуулалт, хот суурин, үйлдвэрлэл хөгждөг. Манай улсын хувьд жил бүр урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн нийслэл, орон нутагт  автозам зам шинээр тавих ажил эхлэж, засвар шинэчлэл хийдэг ч чанартай, чанаргүй хийгдлээ гэх хэл ам дагуулсаар өнөөдрийг хүрсэн билээ. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа замын  компаниудын ихэнх нь гадны хөрөнгө оруулагчтай компани байдаг. Тиймээс Монголчууд өөрсдөө бүтээн байгуулалтаа хийж, улс орноо хөгжүүлэхийн төлөө  нэгэн санааны дор нэгдэж эхэлжээ. Тэд монгол инженер, монгол ажилчдаар багаа бүрдүүлсэн автозамын компаниудыг нэгтгэж, хамтарсан консерциум байгуулсан аж. Энэхүү “Саруул талын зам” нэгдэл хэмээх хамтарсан  консерциумыг удирдан ажиллаж байгаа “Билэгтзам” компанийнхантай уулзаж ярилцлаа.   Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланбаатартай эхэлж уулзсан юм. -“Саруул талын зам”   нэгдэл  хэзээ анх байгуулагдсан бэ? -Өнгөрсөн жил энэхүү нэгдэлд хамрагдаж буй компаниудын удирдлагууд хэд хэдэн удаа уулзаж ярилцсаны эцэст энэ оны хоёрдугаар сарын 1-нээс байгуулагдсан. Байгуулагдаад удаагүй ч  улс орныхоо бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийх ёстой, монгол инженерийн ухаан, монгол замчны хичээл зүтгэл байж энэ бүгдийг хийж чадна гэсэн бодолтой 10-аад компани нэгдээд байна. Тухайлбал,  “Билэгт зам”, “Бидний зам”, “Мөнхийн зам”,  “Ирээдүйн ган зам”,  “Зам гүүр барилгын нэгдэл”, “Эрдэнэт суварга” зэрэг  компаниуд  байгаа. Эдгээр компаниуд нь  замын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн туршлагатай компаниуд бөгөөд бүгд дотоодын хөрөнгө оруулалттай, монгол ажилтан албан хаагчидтай компаниуд гэдгээрээ онцлог юм. -Замын компаниуд нэгдэх болсон шалтгаан нь юу байв? -Засгийн газрын шинэчлэлийн бодлогод ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд аймаг хот сууринг хатуу хучилтай замаар холбох ажлыг шат дараатай хийнэ гэж байгаа. Тиймээс бид ажиллах хүчин чадлаа тодорхойлоод хамтдаа нэгдэж ажиллах зорилго тавьсан.  Өөрөөр хэлбэл замын компаниуд хамтран ажиллаж өөр өөрсдийн хүчин чадлаараа гүйцэтгэлээ хийх юм.  Нэг компани таван километр зам тавих нь зургаан компани нийлээд 30 километр зам тавьж байгаагийн хооронд асар их ялгаа бий. -Манайд урд хөршийн хөрөнгө оруулалттай замын компаниуд цөөнгүй бий. Тэдний зүгээс монголчууд ажил хийдэггүй, цалингаа голдог, ажлын бүтээмж багатай гэж шүүмжилдэг. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? -Уул уурхай, автозамынхан  бусад салбарыг бодвол өндөр цалинтай байдаг. Гадны ажиллах хүчинд энэ цалингаа өгч байхын оронд монгол залуучуудаа ажлын байраар хангаад өндөр цалинг нь өгч тэр хэмжээгээр нь шаардлага тавьж ажиллуулах хэрэгтэй. Энэ бодол  өнөөдөр өөрчлөгдөж байгаа. Уул уурхай ч тэр замын компаниуд ч тэр монгол ажилчдаа авахыг бодох болсон. Монгол залуусын хүчийг үнэлэх хэрэгтэй. Тиймээс манай нэгдэлд багтсан компаниуд монгол залуучуудаа дэмжин ажлын байраар хангахад анхаарч ажиллана. -Цаашид дотоодын хөрөнгө оруулалттай замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэх боломж нээлттэй юу? -Мэдээж, нээлттэй байлгүй яахав.  Дотоодын хөрөнгө оруулалттай, бүтээн байгуулалтыг өөрсдөө хийнэ гэсэн чин хүсэлтэй байгууллага байгаа бол бидэнтэй нэгдэж болно.   Хүний нөөцийн албаны дарга: Д. Мөнхсахъяатай мөн ярилцлаа. -Танайхан хэр ажлын туршлагатай хамт олон бэ? -Манай компани анх 2006 онд үүсгэн байгуулагдсан. Харин  2010 оноос эхлэн авто зам барилгын салбарт ажиллаж байна. Бид энэ хугацаанд  Ухаа худаг-Гашуун Сухайт, Ухаа худаг- Баруун наран чиглэлийн авто замын төсөл болон бусад олон авто замын барилгын чанартай гүйцэтгэн,  амжилттай хүлээлгэн өгөөд байна. Мөн өнгөрсөн жилээс төмөр замын  далангийн  ажлыг хийж гүйцэтгэсэн. -Зөвхөн автозам гэлтгүй төмөр замын салбарт бас ажиллаж байна гэж үү? -Тийм. Манай оронд төмөр замын тусгай зөвшөөрөлтэй авто зам барилгын  компаниуд цөөхөн бий. Тиймээс манай компани нь өнгөрсөн жил тусгай зөвшөөрлөөр төмөр замын далангийн ажлыг хийж эхлээд байна. Бид одоогоор “Энержи ресурс рейл” ХХК-ийн гэрээгээр  267 км төмөр замын төсөл дээр 30 км шороон далангийн ажлыг гүйцэтгэж байгаа. Энэ жил хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. -Зөвхөн монгол ажилчдаар багаа бүрдүүлсэн гэж байна. Хүний нөөцийн асуудал гардаг уу? - Өнөөдөр  манай улсад  авто  замын инженерийн чиглэлээр жилд цөөхөн мэргэжилтэн төгсч байгаагаас энэ салбарын голлох инженер техникийн ажилтан дутмаг байдаг нь үнэн. Гэхдээ бид  100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, одоогоор 150 гаруй үндсэн ажилтантай. Бидний  ажил улирлын чанартай болохоор ажлын их ачааллын үед  тухайн орон нутгаас орон тооны бус түр ажилчдыг авч тогтмол, өндөр цалинтай ажлын байраар хангадаг. Тиймээс  ажиллах хүчнээ дотоодоосоо авах, тэр тусмаа залуу боловсон хүчнээр баг хамт олноо бүрдүүлэх, тэдний сурч боловсрох болон бусад нийгмийн асуудал дээр анхаарч ирлээ. Бид өөрийн компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтан шалгаруулж авахдаа аль болох  ажлын дадлага туршлага,  нас, хүйс харгалзахгүй байхыг хичээж тухайн ажил горилогчийн ажиллах хүсэл эрмэлзэл, тууштай байдал, аливаад хандах зөв хандлага зэргийг нь илүүтэй анхаардаг. -Тэгвэл замын чиглэлээр мэргэшиж,  үргэлжлүүлэн тогтвортой ажиллая гэсэн залуучууд танай компанид хандаж болох нь ээ? -Эх орныхоо хөгжил дэвшилийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах Монгол залуусын өмнө нээлттэй байх болно. Энэ он автозамын салбарын хувьд их бүтээн байгуулалтын  жил. Тиймээс бид хүн хүч, техник тоног төхөөрөмжөө нэмэн, олон арван ажлын байранд шинэээр ажилтан шалгаруулан авж байгаа. -Чанартай зам тавихад ажилчдаас гадна тоног төхөөрөмж, техник маш чухал. Танай компанийн техник  тоног төхөөрмжийн хангалт хэр вэ? -Манай компани нь одоогоор 100 гаруй  үндсэн техник тоног төхөөрөмжтэй. Эдгээр нь хамгийн сүүлийн үеийн буюу 2011, 2012 оны техникүүд байгаагаас 80 хувь нь хамгийн сүүлийн үеийн хэрэгцээ  шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжүүд бий. -Хамгийн сүүлийн үеийн техник ашиглаж байгаа гэхээр илүү сайн чанартай зам тавих боломж бүрдсэн гэж ойлгож болох уу? - Зам барихад тавигдах стандарт шаардлага гэж байдаг. Энэ стандарт нь маш өндөр, нарийн техник горимтой байдаг. Тиймээс бид  чанартай авто зам барих зайлшгүй шаардлагатай. Бид дотоодын компаниуд нэгдсэн гэдэг утгаараа чанартай, сайн замыг тавьж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг хичээж байна. Энэ зорилгоо эрхэм болгон ажиллаж ирсэн. Мөн энэ их бүтээн байгуулалтын төлөө ажил амьдрал, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа замчид маань чуха үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь монголчууд та бид эх орноо хайрладаг шигээ хөгжил дэвшилд нь гар бие оролцох цаг хэдийнээ ирсэн. Гадныхан биднээс авах сэтгэл байхаас чин сэтгэлээсээ өгөх нь ховор шүү дээ. Тийм болохоор хүн бүхэн эх орноо гэсэн сэтгэлээр хандаж, өнөөдөр надад байгаа бүхэн, хийж бүтээсэн цөм үр хүүхдэд минь үлдэнэ гэдгийг л мартах учиргүй. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

11111111:
http://www.caak.mn/view/8251597/ ene linkeer orood hartsgaa mongolchuuddaa
2013-03-11
zzzz:
goe bna
2013-03-11
zamchin:
/202.180.216.237/ ene hun mongol hun mon uuu? mongol hel meddeg gadnii hun bna, ih setgelgui hujaa l bna daa
2013-03-11
bi bi:
Mongoliin 1km zamyn tusuv 420saya tugrug. Narny zamiinh 1km ni 3-4saya dollar. tun uur zuil shuu.
2013-03-11
teneg:
jiliin ch nas ygyi zam tabihad niileh salah yun chuhal bh be chaddag gadniihnaar hiilgyylsen ni der narnii zam shig heden jil amar
2013-03-11
bi bi:
Mongoliin 1km zamyn tusuv 420saya tugrug. Narny zamiinh 1km ni 3-4saya dollar. tun uur zuil shuu.
mongol hun:
yag zov sh dee, mongol humuus hiih cag n irsen bna, bidnii shulsgui hataj, uggui boglorch yavhaas salah gej noir hoolgui temcej olson ardchilaliin buyn, zaluus mine setgej hiij chaddag cag irjee, tor zasag demjeed bosgood ireh heregtei sh dee zaluusaa
2013-03-11
ch sanaa:
mergejiliin xyanaltiin baitsaagt gerel-od tanai kompanii yag yu chin yum be.
2013-03-11
zamchin:
yag zov zuil hiij bgaan bna,neg hun ajiltai bval heden hun bayrlana, muusain hujaa naraar bish mongolchuudaaraa hiilgeh heregtei sh dee
2013-03-11
zochin:
mash saihan medee baina amjilt husie
2013-03-11
ugoi:
saihan medee baina
2013-03-10
zochin:
yag zuv yum hiisen bna daa. olnii huch olomgui dalai. odoo zamaa chanartai tavih l uldej dee.
2013-03-10
zochin:
mash sain bna odoo neeltei public company bolovol buur sain daa undesniinegdeld uls hurungu sain hiideg um bilee Sanhugyn zohitsuulakh xopoo demjikh bailgui
2013-03-10