
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 4-9 граудс хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ