
ӨАБНУ-ын ерөнхийлөгч асан 94 настай Нельсон Мандела шинжилгээ хийлгэхээр бямба гарагт дахин эмнэлэгт хэвтжээ. Төрийн тэргүүний тамгын газраас ингэж мэдээлсэн байна.
“Эмч нар шинжилгээ хийх бөгөөд сэтгэл түгших шалтгаан байхгүй” гэж тамгын газрын төлөөлөгч Мак Махараж мэдэгдээд, Манделагийн насны хүнд ийм шинжилгээ тогтмол хийж байх шаардлагатай гэж хэлсэн байна.
Апартеидын эсрэг нэрт тэмцэгч энэ хүн эмнэлгийн үзлэг хийлгэхээр өнгөрсөн оны сүүлчээр бас эмнэлэгт хэвтсэн юм. Сүүлд нь түүний уушигны үрэвсэл дахиж, цөсний чулуу авахуулжээ. Улмаар шинэ оны өмнө эмнэлгээс гарч, түүнээс хойш Йоханнесбург хотын захад гэртээ байгаа юм.
Хуучин төрийн тэргүүн 2010 онд ӨАБНУ-д дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сүүлчийн удаа олны өмнө үзэгдсэн юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ