
Уго Чавесыг нас барсны дараа явуулах шаардлагатай болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн нөхөн сонгууль дөрөвдүгээр сарын 14-нд болно. Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга Тибисай Лусена өнгөрсөн бямба гарагт ингэж зарлав. Нэр дэвшигсдийг гуравдугаар сарын 10 болон 11-нд ердөө хоёр өдөрт давшүүлэх бөгөөд харин сонгуулийн өмнөх кампанит ажил маш богино буюу дөрөвдүгээр сарын 02-11-нд болох ажээ.
Түрүүчийн баасан гарагт Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро Үндэсний ассамблейн ээлжит бус хуралдаан дээр ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгчийн тангараг өргөсөн юм. Ингэснийхээ дараахан тэр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн товыг “аль болох даруй” гаргах зааврыг сонгуулийн төв зөвлөлийн даргад өгсөн байна.
Чавес хорт хавдрын сүүлчийн мэс засал хийлгэсэн Куба руу арванхоёрдугаар сард явахдаа, Мадурог өөрийн улс төрийн залгамжлагчаар томилсон юм. Чавес түүнийг “ард түмний дундаас гарсан бөгөөд улс орны хувь заяаг хатуу гараар цаашид удирдаж чадах” хамгийн чадвартай залуу удирдагч гэж хэлсэн байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ