
Венесуэлийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж буй Николас Мадуро “хувийн санаа бодлын үүднээс биш”, харин “Уго Чавес тушаасан” учир ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх гэж байна. Тэр ням гарагт Венесуэлийн коммунист намын 12 дугаар их хурлын нээлт дээр ингэж мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 14-нд болох ерөнхийлөгчийн завсрын сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг дэмжсэн коммунистуудад Мадуро бас талархал илэрхийлээд, сонгуульд оролцох мэдүүлгээ өгч, Уго Чавесын өмнөх сонгуулийн кампанит ажилд зориулж боловсруулсан улс төрийн тэр хөтөлбөрийг сонгогчдод танилцуулна гэж зарласан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ