
УИХурлын даргын урилгаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ерөнхийлөгч Р.Миглиори тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-15-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Парламентын Ассамблейн төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын бүлгийн дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Парламентын Ассамблейн дэд Ерөнхийлөгч, Парламент дахь Хорватын бүлгийн тэргүүн Т.Пикула, Хорватын Парламентын төлөөлөгч М.Петкович, Парламентын Ассамблейн ерөнхийлөгчийн Ажлын албаны захирал Р.Монтелла нар багтжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ