Нийслэлчүүд 2016 он гэхэд усны хомсдолд орно

img

Монголчууд газрын баялгийг шүтдэг шигээ уух усаа шүтэж, хайрлах цаг нэгэнт иржээ. Ялангуяа хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлийн хувьд хамгийн чухал сэдэв болсон. Тэгвэл зуны улиралд автомашины угаалга, эд зүйлсээ угаадаг ариун цэврийн төв болсон Туул голыг энэ жилээс эхлэн шинэ бодлогоор хамгаалахаар болжээ.

Туул гол нь таван аймгийн, 37 сумын нутаг, нийт 704 км газар урсдаг бөгөөд дөнгөж л 28 км газар нь  нийслэлчүүдийн ундны усны хэрэглээг хангадаг байна. Манай улсын усны хагалбар газрыг цаг агаар, газар зүйн онцлогоос хамаарч нийт 29 сав газарт хуваасан бөгөөд үүний нэг нь Туул голын сав газар юм.

Өнгөрөгч онд усны тухай хууль шинэчлэгдэж, Засгийн газрын тогтоолоор “Туул голын сав газрыг хамгаалах” төрийн захиргааны байгууллага байгуулагджээ. Ингэснээр нийслэлийн усны нөөц, хэрэглээ, усыг хамгаалах усны нэгдсэн бодлоготой болж байна гэсэн үг. Усны шинэ хуулинд  усны менежмент, усны бодлогыг хэрэгжүүлж, эхний ээлжинд Туул голын доторхи торгон хөрсний шинжилгээг хийж, бохирдлын хэмжээг судалж, цаашид эхлэх ажлаа төлөвлөхөөр ажиллаж байгаа юм. Ингэснээр Туул голын бохирдлын хэмжээг нарийн судалж, аль хэсэгтээ хамгийн их бохирдолтой байна гэдгийг тогтоох аж.

Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны мөнгөний төлбөрийг сар бүр Ус сувгийн удирдах газар төлдөг. Гэтэл энэ мөнгө хэний халаас руу орж, хэнд очдогийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Тэгвэл энэ мөнгө нь  хэрэглэгч танд зөвхөн усыг хүргэж өгсний үйлчилгээний хөлс гэнэ. Тэгэхээр бидний аав, ээж, эмээ өвөөгийн үед ч усыг үнэгүй ус хэрэглэсээр ирсэн нь өнөөдөр "Туул гол" хэмээн хашгирах бас нэгэн үндэс байж болжээ. Харин усны тухай шинэ хуулинд усыг үнэлж, усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсаны төлбөр, усны нөөц хомсдуулсаны төлбөр гэсэн шинэ заалтыг оруулснаар эдийн засгийн хөшүүргээр усыг үнэлдэг болох нь. Манай улс түүхэндээ анх удаа ийнхүү усаа үнэлж байгаа бөгөөд уг төлбөрийг “Туул голын сав газрыг хамгаалах байгууллага” ногдуулна. Ингэснээр ус хэрэглэдэг бүх байгууллагыг бүртгэж, таны төлсөн төлбөрийн тал хувь нь усны санг хамгаалах газар болон орон нутгийн төсөвт төвлөрнө.

Түүнчлэн усны тухай судалгаа, шинжилгээний ажлыг  өнгөрөгч таван жилийн хугацаанд Нидерландын вант улс, Монгол Улсын Засгийн Газар хамтарч “Монгол улсын усны нөөцийн менежмент” хэмээх төслийг хэрэгжүүлж байжээ. Энэхүү судалгаа нь хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд манай улсын усны нөөцийг судалснаас хойш гучин жилийн дараа хийгдсэн судалгаа аж.

Манай улс усны хэрэглээний 90 хувийг газрын гүнээс, 10 хувийг ил урсч байгаа уснаас авдаг байна. Гэтэл дэлхийн бусад оронд эсрэгээрээ ашигладаг бөгөөд гүний усны нөхөн сэргээгдэх хугацаа нь 25 - 40 жил байдаг байна. Хэрвээ бид одооноос эхлэн гүний усны хэрэглээг хязгаарлаж, ил урсч байгаа усаа хэрэглэж эхэлвэл усны хомсдол холуур өнгөрч болох нэгэн бодлого бий.

“Ус чандмань эрдэнэ” гэдэг үгний утга учрыг нийслэлчүүд гуравхан жилийн дараа ойлгох цаг нь ойрхон иржээ. Хэрвээ бид 2016 он хүртэл усыг энэ чигээр нь хэрэглэж, хадгалсаар байвал усны хомсдолд орж, 2020 он гэхэд Улаанбаатар усгүй хот болох аюул биднийг хүлээж байна. Тиймээс иргэн та усаа хайрлаж, хамгаалахад таны хэмнэсэн ганц дусал ус ч үнэтэй байх болно.

 Эх сурвалж: www.times.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uraaa:
usnii nootsgui boloosoi. saya saya $ hureed baigaa bair n bur usgui boloosoi.
2013-03-12
мгл.:
Усны үнийг нэмэх хэрэгтэй.
2013-03-11
oogii:
zov snvv.ycnii homcdold orohgvi n tyld ysaa hamgaalj hynalt tavih n cnyhal asyydal bolood bn.dylaarahaar celbe.tyyl goldeer masninyyd ihdej masninaa ygaaj..hog hayj arhidash n olsnirdog vvniig horigloj torgomoor...oorcdoo vr hvvhdee heden jiliin daraaa yyh ycnii homcdold oruylahgvin toloo temtsii
2013-03-11
сэлбийн эх:
энэ холбоос нь нээгдэж байна http://video.news.mn/video/10312.shtml
2013-03-11
Сэлбэ гол:
Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор Сэлбийн эх дэх газрын гүний цэвэр усыг соруулан газрын гадарга дээр гаргаж байгаа энэхүү үйлдлийг зогсоосон уу http://www.youtube.com/watch?v=3EQ2dI-Eel0&list=UUjbOovvSuIPvuu1yzkQXubg
2013-03-11
hfhfhfj:
Ene mashin ugaalgiin gazruudiig bagasgamaar yumaa
2013-03-11
Зочин:
УБ хотын нүүлгэх асуудлыг яриарай.
2013-03-11
ханаа:
УБ-д бүгдээрээ
2013-03-11
Tuya.Ch/Khentii. BOTBB/:
Baigali orchni 10 bagts huulnig irgeded curtalchilah ajil sain hiigdbel usni une tseniig meddeg boloh ni gartsaagui.
2013-03-11