Умард Солонгост бөөнөөр хорих газар олширч байна

img

Умард Солонгос шөнө сансраас ингэж харагддаг байна. Гэрэл ихтэй нь Япон, Өмнөд Солонгос, бага гэрэлтэй нь Хятад. Харлан харагдаж байгаа нь  БНАСАУ юм. Гадаадынханд хаалттай Умард Солонгосын бөглүү нутагт хачирхалтай зүйл болж, тэнд бөөнөөр  хорих газруудын дэвсгэрийг  нэлээд тэлж байх шиг. Сансраас авсан БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн гэрэл зургуудад өөрийн дүн шинжилгээ хийсэн илтгэлийг Женев хотноо нийтлүүлсэн  хүний эрх хамгаалах  “Amnesty international”  байгууллага наанадаж ингэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, тус байгууллагын хүсэлтээр “DigitalGlobe”  гэдэг хувийн компани  Умард Солонгосын бөөнөөр хорих газрын хамгийн томхон объектын нэг болох Пхеньянаас хойш 70 км-т оршдог “14 дүгээр хорих газрын” ойр хавийн зургийг 2006 оноос авч байжээ. Тэнд ойлгомжгүй барилгын ажил өрнөж байсан бөгөөд БНАСАУ-ын эрх баригчид  хоригдлуудыг байрлуулах ямар нэг шинэ объект барьж байна гэж хүний эрх хамгаалах байгууллагынхан эхлээд бодож байжээ. Гэвч асар  том бөөнөөр хорих газрын цогцолборт ойр хавьд байдаг тосгон, жижиг хотуудыг  хамруулсан болж таарчээ. Тэгээд шинэ дэвсгэр газрын эргэн тойронд өргөст тор татаж, харуулын цамхаг, шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулсан байна. Тэндээс хүн амыг нүүлгэн шилжүүлж байгаа ямар ч шинж тэмдэг ажиглагдаагүй ажээ. Тиймээс эрх баригчдын шийдвэрээр нутгийн оршин суугчдыг хоригдлуудын тоонд ердөө л шууд оруулж, “14 дүгээр хорих газрын” ажиллах хүчнийг сэлбэсэн байх гэсэн сэжиг төрж байгаа ажээ. Ийм ажиллах хүчин хэрэгтэй бөгөөд энэ объектын дэвсгэрт голдуу биеийн хүчний хүнд хөдөлмөр шаардагддаг нүүрсний болон бусад уурхай байдаг байна. Умард Солонгосын бөөнөөр хорих газрын бусад объектыг ингэж өргөжүүлж байгаа тухай дам мэдээ байдгийг Японы учрыг мэдэх хүн мэдээлжээ.  Хэрвээ энэ нь үнэн бол, тухайлбал Хятадад экспортлодог нүүрс гаргахаар хоригдлуудын хамт явдаг хүн амын тодорхой хэсэг нь жинхэнэ боол болж таарч байна. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээгээр,  БНАСАУ-ын улс төрийн хоригдлуудын бөөнөөр хорих газарт одоо наад  зах нь 200 мянган хүн, өөрөөр хэлвэл тус орны барагцаалвал 115-120 хүн тутмын нэг нь хоригдож байгаа ажээ.  Олонхи хорих газарт хүмүүс бүс насаараа ирдэг бөгөөд тэндээс гарна гэж байдаггүй байна. Гэвч “Хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлэх” арай хөнгөн дэглэмтэй газрууд ч байдаг. Энд тодорхой хугацаагаар ороод, суллагдаг байна. Умард Солонгосоос оргон гарсан хүмүүсийн дунд ийм хүмүүс олон байдаг ажээ. Бөөнөөр хорих газрууд сансраас маш тодорхой харагддаг ч, Пхеньяны эрх баригчид ийм  газрууд байдаг гэдгийг эрс няцаадаг  байна. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Нави Пилай Умард Солонгосын хоригдож байсан зарим хүнтэй нэгдүгээр сард ярилцсаныхаа дараа хэлэхдээ, энэ нь дэлхийн бусад хэсгийн огт мэддэггүй аймшигт зүйл юм гэж мэдэгджээ. Хорих газруудад өдөр бүр эрүүдэж, басамжлан доромжилж, хүчирхийлж, хүнд хүчир ажил хийлгэдэг тухай ч тэр ярьсан байна. Тэгээд олон улсын нарийн шалгалт хийхийг уриалсан ч,  ингэх боломж бараг байхгүй юм. С.Золбоо  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Har000:
Харлаж байгаа нь Хойд солонгос гэхээр бараг тэр чигээрээ хар юм бишүү ккк
2013-03-12
jk212:
manai uls shunu sansaraas yamar haragddag bol barag l hoid shig bhdaa.
2013-03-12
oogii:
oo cn haican zvilg I l baih..vnen bodit jisnee n dain gargah geed baigaa um hoino..
2013-03-11
Иргэн:
Энэ орчуулсан онигоо бололтой
2013-03-11
cbfsf:
xvvvvvvvvvvn
2013-03-11
Freedom.:
Mahchin kommunistuud.
2013-03-11
America-south korea:
bi oo haij bna kk
2013-03-11