Бууны сум хадгалсан эмэгтэйг шүүв

img

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр тавдугаар хороонд оршин суугч 36 настай Э нь  гэртээ 13 төрлийн 5858 ширхэг сум хадгалсан хэрэгт  сэжиглэгдэн цагдаагийн байгууллагад саатуулагдсан тухай мэдээлэл өмнө нь сайтуудаар  цацагдаж байсан юм.

Тэгвэл тус дүүргийн шүүхээс Э-д холбогдох Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлд заасан хэргийг   шүүн хэлэлцэж гэм буруутайд тооцон гурван жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Улмаар түүнд оноосон ялыг хоёр жил болгон хөнгөрүүлж тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

j bold:
hurhig arail dendulsn bn
2013-03-12